Өдрийн турш эрч хүчээр дүүрэн байхыг хүсэж буй хэн бүхэнд: Матеа цай

Лионель Мессигийн уух дуртай матеа цайны талаар та хэр сайн мэдэх вэ?

Өглөө сэрмэгц уусан аяга кофены үйлчилгээ үдийн нар хэвийхтэй зэрэгцэн арилж, өдрийн хоолны дараах их нозоорол ажлын бүтээмж бууруулах нь зуршил мэт. Өдөр тутмын ажил, амьдралын стрессээс эхлээд замын бөглөрөл, агаарын бохирдол гээд бидний эрч хүч, энергийг бууруулагч зүйлс бишгүй олон болсон өнөө цагт бид танд олон төрлийн витамин болон антиоксидантаар баялаг, эрч хүч сэргээгч йерба матеа (yerba matea) цайг санал болгож байна.


Яагаад матеа цай гэж?

Үргэлж олон цагийн бэлтгэл сургуулилт, өндөр ачаалал дунд амьдардаг Лионель Месси, Криштиану Роналдугаас эхлээд Барак Обама, Жизель Бундхен зэрэг алдартнуудын өдөр тутмын хэрэглээ болсон матеа цайг Өмнөд Америкийн бүс нутагт ургадаг Ilex paraguariensis гэх ургамлын төрөл зүйлээс гарган авдаг. Найрлагадаа кофейноос илүү удаан үйлчилгээ үзүүлдэг теобромин, теофиллин гэх хоёр төрлийн сэргээгч бодисыг агуулдаг бөгөөд энэ нь таныг 7-12 цагийн турш эрч хүчтэй байхад туслах болно.

Лионель Месси
Пап Франциск
Барак Обама
Жизель Бундхен

Тэгвэл энэхүү кофены сэргээгч чанар, ногоон цайны эрүүл мэндийн ашиг тус хийгээд шоколадны аз жаргал мэдрүүлэгч шидийг өөртөө нэгтгэн агуулсан матеа цайг Монголын хэрэглэгчдэд анх нэвтрүүлсэн хүн бол загвар өмсөгч Ж.Энэрэл. Тэрээр 2021 онд "MATEA" нэртэй өөрийн компанийг үүсгэн байгуулж өдгөө хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд урлаг, загвар, спортын салбарын алдартнуудаас эхлээд матеа цайны үнэнч хэрэглэгчид өдөр ирэх тусам улам нэмэгдсээр буй.

@matea.mn

Эрүүл мэндийн ашиг тус

Амин дэмээр баялаг

Матеа цай нь витамин A, B, C, E, кальци, кали, аминосан, төмөр зэрэг 24 төрлийн витамин, эрдэс бодисыг өөртөө агуулдаг учир таныг өдрийн турш эрч хүчтэй байлгаад зогсохгүй эрүүл байхад тусална.

Антиоксидантын эх сурвалж

Үрэвслийн эсрэг, цусан дахь глюкозын хариу урвалыг бууруулах шинж чанар бүхий сапонин, эд, эсийг гэмтлээс хамгаалахад тусалдаг полифенол, сэргээгч ксантин зэрэг чухал антиоксидантуудыг дотроо агуулдаг.

Дасгалын гүйцэтгэл сайжруулна

Матеа цай нь нүүрс усны солилцоог нэмэгдүүлж, хүний биед сүүн хүчлийн хуримтлал үүсэхээс сэргийлдэг бөгөөд энэ нь хөдөлгөөнд саад учруулдаг булчин зангирах мэдрэмжийг бууруулдаг учир дасгал хийх үед хэрэглэхэд нэн тохиромжтой. 2014 онд хийсэн нэгэн судалгаагаар нэг грамм капсул матеа цайг дунд зэргийн эрчимтэй дасгал хийхээс өмнө хэрэглэхэд 24 хувиар илүү өөх шатааж буй үр дүн гарсан байдаг.

Биеэс хорт бодис гадагшлуулна

Энэхүү цай нь антидиуретик дааврыг дарангуйлан, шээс ялгаруулах үйл ажиллагааг дэмжихээс гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг учир биеэс илүүдэл хорт бодисыг гадагшлуулахад тустай. Иймээс өтгөн хаталттай тэмцэж буй хүмүүс матеа цайг эслэг ихтэй хоол хүнстэй хослуулан хэрэглэх нь үр дүн өндөртэй юм.

Тархины үйл ажиллагааг сайжруулж, төвлөрөлтийг нэмэгдүүлнэ

Нэг аяга тутамдаа 80мг кофейн агуулдаг матеа цай нь стресс бууруулж, бүтэн өдрийн турш эрч хүчтэй байхад тусалдаг. Мөн нейротрансмиттерын үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг учир хүний ой санамж, сэтгэл санааны сэргэг байдлыг дэмжиж илүү үр дүнтэйгээр, удаан хугацаанд төвлөрч суух боломжийг олгоно.

Жин хасахад тусална

Эцэст энэхүү цай нь бодисын солилцоог сайжруулж, цусан дахь холестерин, глюкоз, өөхний (триглицерид) хэмжээг бууруулдаг тул таргалалт, чихрийн шижин өвчнийг эмчлэхэд тустай. Мөн хэт их идэх дуршлыг бууруулдаг ач холбогдолтой юм.


 Хэтрүүлэн хэрэглэхгүй байх чухал

Матеа цай нь дотроо кофейн болон бусад төрлийн сэргээгч бодисуудыг агуулдаг учир хэт удаан хугацаагаар эсвэл хэт их хэмжээгээр (өдөрт 1-2 литр буюу 4-8 аяга) хэрэглэх нь нойргүйдэх, зүрх дэлсэх, ходоод гэдэс хямрах зэрэг гаж нөлөөг үзүүлэх боломжтой. Мөн түүнчлэн жирэмсэн эхчүүд энэхүү цайг хэрэглэхийг хүсвэл хяналтын эмчтэйгээ урьдчилж ярилцахыг зөвлөж байна. 


Хэрхэн зөв найруулах вэ?

1. Зориулалтын аяганыхаа 2/3 тай тэнцэх хэмжээнд нунтаг цайгаа хийнэ.

2. Аяганы дээд хэсгийг гарын алгаар хааж байгаад доош харуулан сайтар сэгсэрнэ.

3. Үүний дараагаар нунтаг цайгаа аяганы нэг тал руу налуулж, хоосон хэсэгт 40 градус орчим халуун ус хийнэ.

4. Хамгийн сүүлд зориулалтын соруулын нэг талыг гараараа даран, агаар оруулалгүйгээр аягандаа хийж 3-5 минут хандлаад, 80 градусын халуун ус нэмж хийгээд л таны цай бэлэн болох болно.


MATEA

Хүргэлтээр авах бол: 

Facebook: Matéa

Instagram: matea.mn

  Shoppy.mn 

Мөн Beauty Japan Mongolia дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна.  

А.Сарнай

2024-01-08, 16:41

  • Зураг: