Уураг, амин дэмийн дутагдал эрүүл мэнд, гоо сайханд хэрхэн нөлөөлдөг вэ? Ямар арга хэмжээ авах вэ?

Хэрэгтэй бүхнийг нэг дор цогцлоосон NaturesPlus брэндийн шинэхэн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна

Яаж ч унтаж амраад ядарсан мэдрэмж, сульдсан биеийнхээ учрыг олж өгөхгүй байх үе амьдралд бишгүй олон. Чанартай нойр, амралт хэдий чухал ч эрүүл мэндийн асуудлыг дан ганцаар шийдэх хүчин зүйл болж хараахан чадахгүй. Учир нь хүн өөрийн биед дутагдаж буй зүйлийг өнгөцхөн бус илүү ул суурьтай, гүнзгий ойлгох шаардлагатай бөгөөд үүний тулд өөрт гарч буй аливаа өөрчлөлтийг сайтар анзаарч, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж сурах чухал билээ. Мөн түүнчлэн арьс, үс, хумс зэрэг гаднах гоо үзэсгэлэн хүний бие махбодын дотоод эрүүл мэндийн толь болдог учир эдгээрт ажиглагдаж буй хэвийн бус зүйлсийг ч маш сайн ажиглаж эхлэх хэрэгтэй юм. 

Тухайлбал, хүний биеийн хэвийн үйл ажиллагааг хангаж, эрүүл мэндийг дэмжиж, бодисын солилцоог тэнцвэржүүлэхэд нэн шаардлагатай уураг, өөх тос, амин дэм, шимт бодисын дутагдал насанд хүрсэн хүмүүст элбэг тохиолддог. Тэгвэл бидний ажлын бүтээмж, эрч хүч, эрүүл мэнд, гоо сайхантай шууд болон шууд бусаар холбогддог эдгээр амин дэмийн дутагдал нь хүний биед маш олон янзаар илэрдэг. Амны хөндийн эргэн тойронд шархлаа үүсэх, хагарах зэрэг нь витамин, эрдэс бодис дутагдсаныг, булчин суларч, ясны бат бөх байдал алдагдах нь уураг дутагдсаныг илэрхийлж буй гэхчлэн хүний биед ил болон далд хэлбэрээр илэрч байгаа аливаа хэвийн бус өөрчлөлтүүд нь танд шаардлагатай амин дэм, эрдэс бодисын дутагдлын дохио хэмээн ойлгож болно.


Ямар арга хэмжээ авах ёстой вэ?


Хангалттай уураг авах

Булчин сулрах, бодисын солилцоо удаашрах, дархлаа муудах, гормоны хэмжээ тогтворгүйтэх шалтгааны нэг нь уургийн дутагдал байдаг. Хүнд хэлбэрийн уургийн дутагдал нь дархлаа унахад нөлөөлж энэ нь цаашлаад аливаа халдварт өвчинд өртөмтгий болгох эрсдэлийг дагуулдаг билээ. Хүний өдөрт авах уургийн хэмжээг хамгийн багадаа нэг кг жин тутамд 0.8 грамм хэмээн үздэг бөгөөд мах, сүү, өндөг, шар буурцаг, загас зэрэг нь уураг хамгийн ихээр агуулдаг хүнс юм. Мөн бодисын солилцоо удааширч эсэд хангалттай хүчилтөрөгч очихгүй байх нь цус багадалт үүсгэх эрсдэлтэй ба улмаар ядрах, сульдах, эрч хүчгүй болох шалтгаануудын нэг болох боломжтой.

Коллаген нэмэлтээр уух

Коллаген бол хүний бие махбодын бүтцэд ордог хамгийн чухал уураг. Энэ нь бидний биеийг уургаар хангахаас гадна эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулан арьс, үсний гоо сайханд ч эергээр нөлөөлдөг. Коллагенд агуулагддаг пептид гидролизын уураг нь арьсны уян хатан чанарыг хангадаг уургийн нэг төрөл бөгөөд гүн үрчлээс үүсэхээс урьдчилан сэргийлж, арьсыг чангалж, хумсыг бат бөх болгон ургалтын явцыг түргэсгэж өгдөг давуу талтай юм.

Олон төрлийн шимт бодисуудыг бүү мартаарай

Яс болон шүдний бат бөх байдлыг дэмжиж, цусны даралт бууруулдаг кальци, цус багадалтаас сэргийлэх төмөр, дасгалын гүйцэтгэл сайжруулж, стресс бухимдал, цус бүлэгнэлтээс сэргийлэх магни, дархлаа дэмжиж, үрэвсэл намдаах чухал үүрэгтэй цайр, сайн чанарын өөх тос зэрэг амин чухал шимт бодисуудыг хооллолтоор болон шаардлагатай нэмэлт бүтээгдэхүүнээр дамжуулан өдөр тутамдаа тогтмол авч байх шаардлагатай.

Эрүүл амьдралын хэв маяг

Мэдээж хамгийн чухал нь таны өдөр тутмын амьдралын хэв маяг. Хангалттай сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зөв хооллох нь бие болоод сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих нэн чухал хүчин зүйлс юм. Мөн түүнчлэн аливаа шим тэжээлтэй хоол хүнс, уураг амин дэм агуулсан нэмэлт бүтээгдэхүүн зөвхөн эрүүл амьдралын хэв маягтай хослон байж сая үр дүнгээ өгдөг билээ.


Ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ?


Бид өөрсдийн амьдралын хэв маягаас үл шалтгаалах хоол хүнсний хязгаарлагдмал сонголттой, агаар, орчин, хөрсний бохирдол ихтэй оронд аж төрж буйгаас үүдэж өдөр тутамдаа нэмэлт амин дэмийг зайлшгүй хэрэглэх шаардлага үүсэж байгаа юм. Тэгвэл бид танд энэ удаад NaturesPlus брэндийн уураг, амин дэмээр баялаг, эрч хүч сэргээх бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.

Эрч хүч өгөх коктейль

Бие махбодын уураг, амин дэм, минералын хэрэгцээг хангаж, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулна.

Цөцгийтэй гранолагийн амт бүхий эрч хүч нэмэгдүүлэх нунтаг коктейль нь нэг удаагийн хоолыг орлох боломжтой бөгөөд бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Нэг удаагийн тунд 13 грамм уураг агуулдаг энэхүү бүтээгдэхүүн нь биеийг шаардлагатай амин дэм, эрдэс бодис, өөх тос болон шимт бодисуудаар хангахаас гадна хоол боловсруулалтыг дэмжигч ферментүүдийг агуулсан байдаг.

Хэрэглэх заавар: Зориулалтын хоёр халбага нунтгийг 250 мл сүү, жимсний шүүс эсвэл устай найруулж жигд бүтэцтэй болтол нь холин хэрэглэнэ.

Коллаген пептид

Цэвэр, чанартай эх үүсвэрээр үйлдвэрлэсэн энэхүү коллаген нь бие махбодын уургийг хэрэгцээг хангаж эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулна.

Үс, арьс, хумс, үе мөчний эрүүл мэндийг дэмжих зургаан төрлийн коллаген агуулсан уг бүтээгдэхүүнийг бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой. Мөн гидролизжүүлсэн хэлбэртэй буюу коллагеныг пептид болгон задалснаас гадна шимэгдэлтийг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт уураг задлах ферментүүд агуулснаараа онцлогтой.

Хэрэглэх заавар: Зориулалтын халбагаар нэгээс хоёр халбагыг аван халуун, хүйтэн шингэн уух зүйл эсвэл хоолонд хольж хэрэглэнэ.


NaturesPlus Mongolia

Хаяг: UB Central Residence, 1 давхарт

Утас: 77004401

Facebook: NaturesPlus Mongolia

Instagram: np_mongolia

А.Сарнай

2024-03-26, 11:42

  • Зураг: