Хүчирхэг бас найдвартай: Audi брэнд Монголд албан ёсоор нээгдлээ

Audi Улаанбаатар төв 2018 оны шинэ Q7 загвараа танилцууллаа

Audi Улаанбаатар төв Монгол улсад албан ёсоор үүд хаалгаа нээж, тус үйлдвэрлэгчийн автомашинуудыг борлуулаад зогсохгүй мэргэшсэн засвар үйлчилгээ, боломжит үнэ, сэлбэг нийлүүлэлтийг харилцагчиддаа санал болгож байна

Үүсгэн байгуулагдсанаас хойших 100 гаруй жилийн баялаг түүхэндээ Германы алдарт тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Audi нь гоёмсог дизайн, дэвшилтэт технологи, дээд зэргийн хүчин чадал болон чанарын өндөр түвшин гэсэн дөрвөн үзүүлэлтийг автомашиныхаа деталь бүрт шингээж өгдөг нь тэдний амжилтын үндэс, хөдөлгөх хүч нь болж, брэндийн өнгөрсөн, одоо ба ирээдүй цагийг тодорхойлж байна. Манай улсын хэрэглэгчид ч Audi-гийн давуу талуудыг маш сайн мэддэг бөгөөд хэзээ ч үнэ цэнээ алддаггүй, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, Монголын нөхцөл байдалд хамгийн тохиромжтой автомашин хэмээн үнэлдэг.

Сайхан мэдээ дуулгахад бидэнд Porsche брэндийг танилцуулсан Старчейз Автомотив Лимитд ХХК нь үйл ажиллагаагаа тэлэн Audi брэндийн албан ёсны дилер болсноор автомaшин худалдаалаад зогсохгүй, олон улсын стандартад нийцсэн чанартай засвар, үйлчилгээг Монгол улсын зах зээлд нэвтрүүлж байна. Одоогийн байдлаар Audi Улаанбаатар төвийн үзэсгэлэнгийн танхимд 2018 оны шинэ Q7 ба Q5 загварууд бэлэн байгаа бөгөөд тун удахгүй А6 ба А4 автомашинууд ирэх болно.

Audi Улаанбаатар төвөөс зохион байгуулсан Хэвлэл мэдээллийн өдөрлөгийн үеэр гүйцэтгэх захирал Жейсон Брүүм "Бид Audi брэндийн автомашиныг аль болох хүртээмжтэй байлгаж, илүү олон хүнд Монголын хөдөө, орон нутгийн сайхныг мэдрүүлэх зорилгоор зах зээл дээрх хамгийн боломжит үнийг санал болгож байна. Мөн бидэнд автомашины сонголтын хувьд ямар нэгэн хязгаар байхгүй. Бид A, Q цувралуудаас гадна, хэрэглэгчдийн эрэлт дээр тулгуурлан TT ба RS загваруудыг ч оруулж ирэх боломжтой" хэмээн онцоллоо.

Дэлхийн стандартыг Монголд

Одоогийн байдлаар Монголд Audi унадаг, байнгын хөдөлгөөнд оролцдог 200 гаруй хүн байдаг гэсэн Авто тээврийн үндэсний төвийн судалгаа бий. Тэгвэл эдгээр хүмүүсийн хувьд засвар үйлчилгээ, сэлбэгийн олдоц маш чухал. Тиймээс Audi Улаанбаатар төв нь автомашиныг борлуулахаас гадна, дэлхийн стандартад нийцсэн баталгаат засвар үйлчилгээ ба сэлбэг нийлүүлэлтийг харилцагчиддаа үзүүлж байна. Audi брэндийн автомашин эзэмшигчид Audi Улаанбаатар төвд бэлэн байгаа сэлбэг, хэрэгслүүдийг худалдаж авахын зэрэгцээ тус компани нь шаардлагатай тохиолдолд Audi үйлдвэрийн Ази Номхон Далайн бүс нутгийн хамгийн том сэлбэгийн агуулах болох Сингапур дахь агуулахаас 2-3 долоо хоногийн хугацаатай сэлбэг нийлүүлдэг тул дахин эд анги хайх асуудал гарахгүй юм. Мөн нэн яаралтай сэлбэг хэрэг болсон үед, ердөө тав хоногийн дотор DHL-ээр хүссэн сэлбэгээ захиалж, хүргүүлэн авах боломжийг Audi Улаанбаатар төв бүрдүүлж, аль болох хурдан хугацаанд үйлчлүүлэгчдийнхээ автомашинд "яаралтай тусламж" үзүүлэх болно. Мөн Audi Улаанбаатар төвөөс Audi автомашины хүссэн загвараа худалдаж авахаас гадна, өөрийн сонирхолд нийцүүлсэн өнгө, загвараар автомашинаа тусгайлан тоноглох боломжтой юм.

Аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан Audi Q7

Тансаг зэрэглэлийн SUV ангиллын хамгийн шилдэг автомашинуудын нэг бол яах аргагүй Audi Q7 загвар гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Audi Улаанбаатар төвийн үзэсгэлэнгийн танхимд 2.0 ба 3.0 литрийн багтаамж бүхий хоёр төрлийн хөдөлгүүртэй Q7 загвар танилцуулагдсан байгаа. Юуны өмнө энэхүү автомашин нь Монголын эрс тэс цаг агаарын нөхцөл, бартаат замд тэсвэртэй байдлаар тусгайлан тоноглогдож бүтээгдсэн гэдгийг онцлох нь зүйтэй.

Шинэ загварын гол онцлогуудын нэг бол Audi Pre Sense буюу хотын жолоодлогын туслах систем юм. Энэхүү систем нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл, унадаг дугуй, тэр ч бүү хэл явган зорчигчийг хянаж, жолоочид анхааруулах дохио өгөх болно. Мөн шаардлагатай тохиолдолд автоматаар тоормосны системийг ажиллуулж, автомашиныг зогсооно. Түүнчлэн жолоочийн анхаарлыг сарниулахгүй байх үүднээс энэхүү автомашинд Audi Virtual Cockpit буюу 12,3 инчийн дижитал хяналтын дэлгэцийг суурилуулж өгчээ. Жолооч уг дэлгэцээс автомашины хурд, хэмжүүрүүд болон бусад мэдээллүүдийг хянаж, аудио систем ба цахим хөтчийг давхар удирдах боломжтой. Ингээд ч зогсохгүй шинэ Audi Q7-д гар бичвэрийг таних MMI мэдрэгч технологи суулгасан тул та заавал товчлуур ашиглалгүйгээр дэлгэц дээр хурууныхаа өндгөөр хайх зүйлээ бичихэд л хангалттай.

Хүчирхэг бас авсаархан Audi Q5

Шинэчлэгдсэн Audi Q5 нь бага оврын автомашин атлаа хүчирхэг, туулах чадвар өндөртэй мөн тав тухыг дээд зэргээр хангасан гэдгээрээ дэлхийн бага оврын SUV ангиллын хамгийн шилдэг хүлгүүдийн нэг болоод байгаа юм. Audi Q5 загвар нь 2.0 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй бөгөөд 252 морины хүчтэй бол илүү хүчирхэг SQ5 спорт хувилбар нь 3.0 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүр, 354 морины хүчтэй.

2018 оны Audi Q5 загварт ч мөн аюулгүй байдлыг бүрэн хангах шийдлүүд суулгагджээ. Жишээ нь 85 км/ц хүртэлх хурдтай явж байх үед явган зорчигч гарч ирэхэд, мөн хөдөлгөөнд оролцож байгаа автомашин огцом эргэлт хийж, зогсох үед жолоочид анхааруулах дохио өгнө. Түүнчлэн 40 км/ц хүртэлх хурдтай нөхцөлд ослыг мэдрэн автоматаар аюулгүйн тоормос гишгэгдэн автомашиныг зогсоох үйлдэл бүхий систем суурилуулж өгсөн байна. Үүнээс гадна, үзэгдэх орчин муу үед эргэн тойрны автомашиныг илтгэх тусгай мэдрэгч суулгагдсан нь энэхүү загварын маш том давуу тал нь болжээ.

Audi Улаанбаатар төв

Хаяг: Энхтайвны гүүрний зүүн доор
Утас: 77113911
Автомашин худалдаа: 95113911, 94107911
Засвар үйлчилгээ: 94102911
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу

Г.Тэмүүлэн

2018-03-30, 16:00