Эх орныхоо өргөн уудам тал нутаг, үзэсгэлэнт байгалийг магтан дуулж, эзгүй хээр эрх дураараа давхих нь эрх чөлөө, юутай ч зүйрлэшгүй аз жаргалыг мэдрүүлдэг. Тэгвэл бидний тэрхүү чин хүсэлд тусгайлан зориулагдаж бүтээгдсэн гэмээр нэгэн хүлэг байдаг нь Toyota брэндийн Land Cruiser 200 хэмээх домогт загвар юм. "Замын хаан" хэмээн өргөмжлөгдсөн энэхүү автомашины 2019 оны шинэ загвар болох их хотын замд тусгайлан тоноглогдсон Urban Style нэртэй загварыг Toyota брэндийн албан ёсны дилер МӨНХХАДА компани танилцуулж байна.
Toyota брэндийн алдарт Land Cruiser 200 автомашин нь Японы автомашин үйлдвэрлэлийн "амьд" бэлгэ тэмдэг, бат бөх чанарын биелэл болоод даруй хагас зууны нүүрийг үзжээ. Аюулгүй байдал, бартаат зам туулах чадвар, ая тух, өндөр чанараараа дэлхийд төдийгүй Монголын хэрэглэгчдэд үнэлэгдэж, манай зах зээлд худалдаалагдаж буй хамгийн эрэлттэй, өндөр борлуулалттай автомашинуудын нэг болоод буй.
Түүх сөхвөл энэхүү домог болсон хүлэг нь яг л тулаанд хурцлагдсан цэрэг мэт дайны цөвүүн цагт "мэндэлжээ". 1950 онд Хойд Солонгос Өмнөд Солонгос руу довтлох үед АНУ болон НҮБ Өмнөдийн талд туслалцаа үзүүлж байсан бол Япон улс тоног төхөөрөмж нийлүүлэх хангамжийн баазын үүргийг гүйцэтгэж байжээ. Удалгүй Японы автомашин үйлдвэрлэгчид авсаархан, Америкийн армид тусгайлан зориулагдсан тоноглолтой автомашин нийлүүлэх захиалга авснаар 1951 онд Land Cruiser-ийн анхны загвар зохион бүтээгдсэн түүхтэй. Үүнээс хойш 60 гаруй жил өнгөрөхөд Land Cruiser загвар цаг хугацааны бүхий л шалгуурыг даван туулж, тогтмол шинэчлэгдэн сайжирсаар ирсэн юм. Ингээд Toyota Land Cruiser 200 Urban Style автомашин яагаад бартаат замаас гадна их хотын амьдралын хэв маягт төгс нийцэх хүлэг болсныг харцгаая.
Бартаат замд саадгүй явна
Монгол орны бартаат замаар туршигдаж, хөдөө аялж, зугаалахад хамгийн тохиромжтой унаагаар олон жилийн турш тодорч ирсэн энэхүү автомашины Urban Style загварт байнгын дөрвөн дугуйн хөтлөгч, хүндрүүлэгч, төвийн түгжээ, арын тэнхлэгийн цоожлогч суурилуулж өгснөөр бартаат замыг саадгүй туулах боломжийг бүрдүүлж өгчээ. Өөрөөр хэлбэл элс, хайрга, чулуу, шавар, шавхай гээд ямар ч замын хүнд нөхцөлийг хялбархан даван туулах чадвартай.
Их хотын замд төгс нийцнэ
Бартаат замын автомашиныг их хотын хөдөлгөөнд тохиромжгүй, шатахуун их зарцуулдаг гэж үздэг байсан бол Land Cruiser 200 Urban Style загвар энэ хэвшмэл ойлголтыг үндсээр нь эвдэж байна. Дөрвөн литрийн багтаамжтай V6 хөдөлгүүр нь 271 морины хүч гаргах чадвартай. Үүнээс гадна зургаан шатлалт автомат хурдны хайрцагтай болсноор хангалттай хүчтэй атлаа шатахуун бага зарцуулдаг болсон нь их хотын ачаалалтай замд маш том давуу талтай болж байна.
Тав тухыг дээд зэргээр хангана
Toyota Land Cruiser 200 загвар нь жолооч болон зорчигчдын тав тухыг дээд зэргээр хангасан, эвтэйхэн байдлаараа үргэлж онцгойрч ирсэн. Шинэчлэгдсэн автомашины бүхээгт нэвтэрмэгц модон оруулгатай цэвэр арьсан суудал, мэдрэгчтэй дэлгэц, дижитал хяналтын самбар харц булаана. Жолооч дэлгэцийн тусламжтай автомашины удирдлагыг бүрэн гартаа оруулах болно. Жишээ нь Wi-Fi сүлжээ, аудио систем зэргийг агуулсан энтертайнмент систем, навигаци, орчин тойрноо харах камер гээд жолоочид хэрэгцээтэй бүхий л үйлдлүүд нэг дор бий.
Нэмэлт тоноглолууд нь харц булаана
Land Cruiser 200 Urban Style автомашины нэмэлт тоноглолууд нь бусад загваруудаас ялгарах гол онцлог нь болжээ. Тухайлбал урд, хойд бамперын нэмэлтүүд, гоёлын шат, их гэрлийн хар цайр, шинэлэг нүүр, гадна толины гоёл, 20 инчийн гоёлын обуд, Xenon, LED их гэрлүүд болон бусад шинэлэг тоноглолууд нь уг загварыг илүү орчин үеийн, гоёмсог дизайнтай болгож байгаа юм.
Тоёотагийн албан ёсны дилер МӨНХХАДА ХХК
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот-17110, Хан Уул дүүрэг 4-р хороо, Наадамчдын зам-901, Мөнххада Тоёота төв
Утас: 75953333
Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт