Өрсөлдөөн ихтэй автомашины зах зээлд өөрсдийн зарчим, үнэт зүйлээрээ ялгарч, өдгөө дэлхий дахинаа автомашин сонирхогчдын талархлыг хүлээж чадсан брэнд бол Lexus. 1989 онд хамгийн анхны LS400 загвараа танилцуулж энэ салбарт цахиур хагалан орж ирсэн Lexus брэндийн автомашины деталь бүр нь үйлчлүүлэгч төвтэй байхаар загварчлагдсан байдаг төдийгүй манай орны эрс тэс цаг уур болон замын нөхцөл байдалд төгс тохирдог цөөн хэдэн автомашины нэг гэдгийг Монголын хэрэглэгчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг билээ. Тэгвэл хэрэглэгчийн тав тух, сэтгэл ханамжийг нэн тэргүүний зорилгоо болгон ажилладаг Lexus бат бөх чанар, тансаг зэрэглэлийн тав тух, брэндийн илэрхийлэмж болсон хүн төвтэй концепц, мөн чанарыг төгс хослуулсан Overtrail загварын Lexus GX550 автомашинаар бүл нэмээд байна.
Бартаат замын үндсэн үзүүлэлтүүдээрээ эчнээ танил болсон Lexus GX загвар ийнхүү 14 жилийн дараа цоо шинэ дүр төрх, дэвшилтэт гүйцэтгэлүүдээр дахин загварчлагдаж, хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн болжээ. Бусдын гаргасан замыг дагалгүйгээр, өөрийн хүссэн шинэ замыг нээж, адал явдлын эрэлд зоригтойгоор гарах боломжийг олгох Lexus GX550 Overtrail загвар нь өмнөх үе үеийн GX автомашины онцлог, шинж чанаруудыг өөртөө хадгалан авч үлдсэнээс гадна бартаат болон засмал замын алинд ч бүрэн зохицох өндөр гүйцэтгэлтэйгээр зохион бүтээгдсэн байна. Ингээд ямар ч нөхцөлд жолооч болон зорчигчдод тав тухтай зорчих боломжийг олгох бүрэн шинэчлэгдсэн GX550 Overtrail автомашинтай дэлгэрэнгүй танилцацгаая.
Энэхүү автомашин нь Mark Levinson брэндийн өндөр чанар бүхий хөгжмийн систем, савхин суудлын бүрээс, таван хүний багтаамжтай тухлаг, саруулхан салонтой болсноос гадна гаднах дизайны хувьд тансаг хэр нь хүчирхэг төрхтэй болон шинэчлэгджээ. Lexus брэндийн шинэ загвар бүрийг тус брэндийн мастерууд болох Такүми урчууд олон мянган цагийг зарцуулж бүтээдэг. Япончууд салбартаа 60,000 цаг буюу амьдралынхаа 30 жилийг зарцуулсан гар урчуудыг Такүми хэмээн цоллодог бөгөөд тэд өөрсдийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд аливааг төгс гүйцэтгэж сурсан мэргэжлийн мастерууд юм. Тэгвэл Lexus брэндийн Такүми урчууд GX автомашинд зориулан их биеийн бат бөх чанар, эдэлгээг сайжруулах шаталсан бүтэцтэй хөнгөн рамыг ашигладаг GA-F (Global Architecture-F) платформыг бүтээсэн бөгөөд энэхүү платформын тусламжтайгаар автомашины бартаат зам туулах чадвар сайжрахын зэрэгцээ засмал зам дээрх жолоодлогын тав тух нэмэгддэг байна. Мөн түүнчлэн жолооч жолооны хүрдийг атгах даруйд яг л суудлын автомашин жолоодож буй мэт уян хатан, зөөлөн мэдрэмж төрүүлэх цахилгаан рулийн аппарат суурилуулж өгсөн нь урьд өмнө нь байгаагүй цоо шинэ шийдэл болсон юм.
Шинэчлэгдсэн GX автомашины E-KDSS автомат тэнцвэржүүлэлтийн систем нь туулж буй газрын онцлогийг автоматаар мэдэрч солигдон дугуй тус бүрийг нэгнээсээ салангид чөлөөт хөдөлгөөн хийх боломжийг олгодог. Үүний тусламжтайгаар бартаат замд автомашины дугуй газраас хөндийрөх нь багасаж, жолоодлогын тав тух нэмэгддэг бол засмал зам дээр огцом эргэлт хийх үед автомашины тэнцвэртэй байдлыг хадгалдаг давуу талтай юм.
Lexus GX550 Overtrail загварт хайлшин обуд бүхий 33 инчийн All-Terrain дугуйг стандартаар суурилуулж өгсөн нь Lexus брэндийн түүхэнд үйлдвэрээс суурилуулан өгч буй хамгийн том дугуй хэмээн тооцогдож байна. Мөн түүнчлэн 349 морины хүчтэй, 650 ньютон метр эргүүлэх хүч гаргадаг хос турбо V6 хөдөлгүүр, бартаат замын автомат жолоодлого crawl control систем, замын нөхцөлийг хянах 360 хяналтын камер, цахилгаан удирдлага бүхий арын дифференциал түгжигч зэрэг маш олон бартаат замын шинэ функцүүд нэмэгджээ.
Тансаг зэрэглэлийн тав тухыг хүчирхэг гүйцэтгэлтэй төгс хослуулсан энэхүү автомашин нь зөвхөн бартаат замаар хязгаарлагдахгүй засмал зам дээр ч жолооч болон зорчигчийн хувийн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарснаараа онцлогтой. Тухайлбал, машины урд суудлуудад таван төрлийн үйлдэлтэй массажны функц суурилуулж өгснөөс гадна суудлын дотор хэсэгт байрлуулсан хийлдэг нимгэн уутнууд агаараар дүүрч зорчигч болон жолоочид ямагт зөөлөн, тав тухтай мэдрэмж төрүүлэх болно.
GX550 автомашины Монгол дахь албан ёсны нээлт 2024 оны тавдугаар сарын 25-ны өдөр 120 мянгат, Khan Tower-ын урд, GX Experience Space байгууламжид эхлэх бөгөөд тус үзэсгэлэнгийн байгууламж нь зургаадугаар сарын 7-ныг дуустал олон нийтэд нээлттэйгээр байршина. Та хүрэлцэн ирснээр GX550 автомашиныг өөрийн биеэр үзэж сонирхохоос гадна интерактив, виртуал орон зайг мэдрүүлэх Immersive room-ээр зочлох боломжтой.
"DARE TO UNFOLLOW THE PATH"
LEXUS MONGOLIA
Утас: 7570 1111
Facebook: Lexus Mongolia
Instagram: lexus_mn
Вэбсайт: www.lexus-mongolia.com
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт