Бүх үйлдлийг хурууны хээгээр
Hyundai компани автомашины түлхүүрийг хуруу мэдрэгч буюу Touch ID-аар орлуулсан шинэ загварын Santa Fe SUV автомашинаа 2019 онд худалдаанд гаргахаар боллоо. Ингэснээр энэ нь хурууны хээгээр ажилладаг анхны автомашин болж байгаа юм. Түүнчлэн уг хурууны хээ мэдрэгч нь автомашины түлхүүрийг орлохоос гадна машиныг асаах, унтраах үйлдлийг удирдах ажээ.
Hyundai компанийн мэдээллэж буйгаар хуруу мэдрэгчид олон хэрэглэгчийн өгөгдлийг суулгаж өгөх боломжтой бөгөөд ингэснээр толь, суудал, үрүүлийн байршил тухайн өгөгдлийн дагуу автоматаар өөрчлөгдөх юм. Автомашин хөгжүүлэгч инженерүүд Touch ID нь энгийн түлхүүрээс тав дахин илүү хамгаалалттай гэдгийг онцлоод байна.
Мөн ирээдүйд автомашины температур болон бусад зүйлсийг алсаас удирдах ухаалаг утасны апп гаргахаар төлөвлөж буйгаа Hyundai компанийн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Алберт Бирман ярилаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт