"007 Elements": Жеймс Бондын цувралаас сэдэвлэсэн музей нээгдлээ
Далайн түвшнээс дээш 3,000 метрт
Алдарт Жеймс Бонд цувралаас сэдэвлэсэн "007 Elements" музей өнгөрөгч долоодугаар сарын 12-нд нээлтээ хийжээ. Энэхүү музей нь Австрийн Альпийн нуруунд, далайн түвшнээс 3000 метр өндөрт байрлах тул хүрэхийн тулд лифтэнд суух шаардлагатай аж.
Уг музейн зэргэлдээ "ice Q" нэртэй ресторан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд "Spectre" киноны зураг авалтыг уг ресторанд хийж байжээ. Музейн бүтээлч захирлаар "Skyfall", "Spectre" зэрэг 007 цувралуудын бүтээлч найруулагч Нил Каллоу ажилласан байна. "007 Elements музейд ирсэн хүн бүр Жеймс Бонд киноны нэг хэсэг болсон мэт, хэзээ ч мартагдашгүй бодит мэдрэмжийг аваасай гэж хүсч байна" хэмээн CNN-д өгсөн ярилцлагадаа тэрээр дурдсан юм.
Геометрийн дүрсүүдийг зоримог байдлаар ашигласан музейн дотоод засал нь орчин үеийн байдлыг мэдрүүлэх бөгөөд дотоод заслыг хийхдээ "Spectre" киноны продакшн дизайнер Кен Адамын бүтээлүүдээс санаа авчээ.
Неон гэрлээр чимэглэгдсэн, харанхуй танхимуудад бүх цаг үед гарч байсан Жеймс Бонд цувралын онцлох хэсгүүд, кинонд ашиглагдсан эд зүйлсийг дэлгэсэн бөгөөд үүгээр дамжуулан тагнуулч Бонд болон техник технологийн дэвшлийн уялдаа холбоог харуулахыг зорьжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт