Миланы дизайны долоо хоногт
Шведийн COS брэнд болон Studio Swine дизайн студи нар хамтарч "Шинэ хавар" гэх нэртэй инсталляц Миланы дизайны долоо хоногийн үеэр танилцуулсан байна.
Инсталляцыг бүтээсэн японы архитектор Азуса Мураками ба Их Британийн дизайнер Александр Грувз нар энэхүү бүтээлийг урлахдаа байгаль, тэр дундаа Японы сакура цэцгийн наадмаас урам авсан гэж хэлжээ. Уран бүтээлчид "Шинэ хавар" инсталляцыг түр зуурын, хүний олон янзын мэдрэхүйд нөлөөлөх бүтээл болсон гэж тодорхойлсон юм. Инсталляцын нэг хэсэг болсон ууран бөмбөлгүүд хүний арьсанд хүрмэгц хагарч, агаарт уусч алга болдог. Гэхдээ даавуун материалд хүрсэн тохиолдолд хагарч, ууршилгүй, хэлбэрээ хадгалдаг онцлогтой.
COS брэнд энэ жил Миланы дизайны долоо хоногт зургаа дах жилдээ оролцож байна. Тэд өмнө нь дизайнер Оки Сато ба архитектор Со Фужимото нартай хамтарч байжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт