Дотроос нь харцгаая: Jacquemus брэндийн Парис дахь анхны бутик дэлгүүр
Контемпорари музей мэт санагдах гоёмсог орчинд тавтай морил
Jacquemus брэнд La Boutique Montaigne нэртэй анхны бутик дэлгүүрээ Парис хотод нээлээ. Энэхүү 200 м.кв бүхий талбайтай concept store нь брэндийн намар-өвөл 2022 улирлын “La Papier” цуглуулгын хүрээнд нээгдсэн ба XX зууны үеэр баригдсан арт деко хэв маягтай барилгын эхний хоёр давхрыг эзэгнэж байна.
Бутик дэлгүүрийн дотоод засалд “La Papier” цуглуулгад давамгайлсан цагаан, beige өнгөнүүд болон цагаан гипсэн материал зонхилсон ба контемпопари стилийн өвөрмөц хэлбэр дүрстэй декоруудаар мөн чимжээ. Аварга том попкорн машинууд, брэндийн шинэ цуглуулгад багтсан загварууд, музейн баримал мэт харагдах тавилгууд зочдод загвар, дизайн, урлаг гээд үзэсгэлэнтэй бүхэн цогцолсон шинэ орон зайд ирсэн мэдрэмж өгөх нь гарцаагүй. Энэхүү concept store нь ерөнхий хэсэг болон тусгай үйлчилгээ авах боломжтой VIP хэсгээс бүрдэж байна.
Одоогийн байдлаар брэндийн шинэ бутик дэлгүүр 2023 оны хоёрдугаар сар хүртэл үйлчлүүлэгчдэд нээлттэй байх юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт