Миланы дизайны долоо хоногийн үеэр
Францын дизайнер Филипп Старк Италийн Driade брэндэд зориулж "Torquemada" гэх нэртэй тавилгын цуглуулга урласан байна. Тэрбээр энэхүү цуглуулгыг бүтээхдээ Испанийн инквизицийн үед (католик шашины залхаан цээрлүүлэлт) ашигладаг байсан хэрэгслүүдээс санаа авчээ.
"Torquemada" цуглуулга сандал, ширээ, зөөлөн сандал, түшлэгтэй урт сандал гэсэн дөрвөн элементээс бүрдсэн байна. Байгалийн модоор хийсэн эдгээр авангард стилийн эд зүйлс нь энгийн хэлбэртэй ч хурц өнцөгтэй болжээ. Дизайнер зэвэрдэггүй ган тоноглолыг интерьерийн эдлэлүүддээ суулгаж өгсөн байна. Старк энэхүү тоноглолыг урлахдаа эрүү шүүлтэнд ашигладаг байсан гавнаас санаа авсан байна.
Филипп Старкийн "Torquemada" тавилгын цуглуулга модон, саарал, шар, ягаан, матт цагаан ба лаванда цэцгийн гэсэн зургаан өнгөний сонголттой.
Сонирхуулахад энэхүү цуглуулыг XV зуунд амьдарч байсан Испанийн анхны "Агуу залхаан цээрлүүлэгч" Томас де Торквемадагийн нэрээр нэрлэжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт