Гал тогоо бол шинэ зочны өрөө: Хоол идэх гал тогооны үндсэн зориулалт биш боллоо
Гал тогооны өрөөний дизайн, борлуулалтын салбарт ажиллаж буй 842 мэргэжилтнийг оролцуулсан нэгэн сонирхолтой судалгааг Cosentino компаниас хийжээ. Судалгаанд оролцсон мэргэжилтнүүд Австрали, Бразил, Португал, Испани, Швед, Их Британи, АНУ гэхчлэн нийт долоон өөр улсад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд “Ирээдүйд гал тогооны өрөөнд орох өөрчлөлт, чиг хандлага болон ач холбогдол” сэдвээр өөрсдийн үзэл бодлоо хуваалцсан байна. Тэгвэл оролцогчдын 92,3% нь хүмүүс гал тогоондоо дан ганц хоол хийж идэхээс гадна гэр бүл найз нөхдөөрөө цугларан цагийг хамтдаа өнгөрөөх хандлагатай болж, ирээдүйд ч энэ үзэгдэл улам нэмэгдэх тал дээр санал нэгджээ.
Энэ бол өнөөгийн интерьерийн салбарыг тодорхойлж буй томоохон чиг хандлагуудын нэг бөгөөд хүмүүс чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой халуун дулаан орчинтой, хоол хүнсээ бэлтгэхэд практикал зохион байгуулалттай, орчин үеийн дизайнтай, эрүүл ахуйн шаардлага хангасан цогц гал тогооны өрөөг бүтээхэд анхаардаг болсон байна. Хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг даган интерьер дизайнерууд, тавилга угсралтын компаниуд болон брэндүүд өөрсдийн шаардлагаа ч мөн ахиулах болжээ. Тэгвэл одоогийн байдлаар эдгээр босгыг давах компаниудын нэгт Германы Nolte брэнд орж байна. Тэд “good is not good enough” буюу “бидэнд сайн байх хангалтгүй” уриаг чиг баримжаагаа болгодог. Дундаж бүхнээс дээгүүр байх нь Nolte-гийн зорилго. Тэрхүү зорилго нь харин хий хоосон зүйл биш гэдгийг брэндийн ашигладаг материал, концепц, технологи, дизайнаас нь харах боломжтой. Хамгийн гол нь интерьер сонирхогчдын дурладаг тус брэндийг Ganbros компани албан ёсоор оруулж ирэн монголын хэрэглэгчдэд хүргээд эхэлжээ.
Nolte брэнд нь Германы Лоне болон Мелле хотод 100,000 м.кв бүхий үйлдвэрийн талбай эзэмшдэг салбарынхаа томоохон компаниудын нэг юм. Тэд “Made in Germany” чанараа 65 жилийн турш мөрдөж, ахиулсаар ирсэн болохыг хэрэглэгчдийн эерэг сэтгэгдэл, брэндийн гаргаж буй амжилтууд нь батална.
Тодруулбал, Nolte 2022 онд Германы хамгийн алдар хүндтэй гал тогооны тавилга ханган нийлүүлэгч компаниар тодорсон билээ. Энэхүү шагналыг хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн онлайн судалгаан дээр тулгуурлан олгодог. Мөн Герман дахь Үйлчилгээний чанар хариуцсан хүрээлэнгээс явуулсан судалгаагаар тус брэнд нь чанар, дизайн, брэндийн дүр төрх, мөнгөний үнэ цэнэ гэсэн шалгуураар үнэлэгдэж, нийт 14 брэндийн нэгдүгээрт жагсаж чадсан юм.
Түүнчлэн Nolte-гийн үйлдвэрлэл дижиталжсан тул бүх үйл явц хамгийн өндөр нарийвчлалтайгаар явагддагийн сацуу бүтээгдэхүүний чанарыг дээд зэргээр хангахын тулд эцсийн үе шатыг гар аргаар хийж гүйцэтгэдэг байна.
Нүүрэн хэсгийн 183 өнгө, 15 төрлийн материал, 43 тавцангийн сонголт, бариул тоноглол гэхчлэн олон төрлийн сонирхолтой дизайныг Nolte брэнд санал болгодог. Тиймээс та төсөөлөлдөө буусан гал тогоогоо бий болгоход торох зүйл үгүй юм.
Nolte төрөл бүрийн хэмжээтэй шүүгээг санал болгодог. Та ердийн 60см гүнзгий шүүгээний оронд тус брэндийн 75см гүнтэйгээс сонговол гал тогооны тань эд зүйлсээ хадгалах орон зай 32% нэмэгдэх юм.
PEFC бол ой модны тогтвортой хөгжлийн стандартад нийцсэн удирдлагыг дэмждэг ашгийн бус, хараат бус дэлхийд тэргүүлэгч холбоо юм. Тэгвэл Nolte тэдний гаргадаг PEFC сертификатыг эзэмшдэг. Энэ нь брэндийн ашиглаж буй мод тогтвортой хөгжлийн шаардлагын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг газраас эх сурвалжтай болохыг батална.
Улаанбаатар шиг тоос шороо ихтэй хотын оршин суугчдад энэхүү шийдэл нь шүүгээ рүү тоос болон чийг нэвтрэхээс сэргийлнэ. Түүнчлэн уг ирмэг нь шүүгээний дотор суурилуулсан туузан гэрэл хаалганы завсраар гэрэлтэхээргүй болгох давхар зориулалттай байна.
Хаяг: ХУД, 17-р хороо, Ривер Гарден хотхон, 311 байр
Утас: 77100700
Вэбсайт: www.ganbros.mn
Facebook: Ganbros
Instagram: @ganbros
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт