Өөрийн гараар ч хийх боломжтой
Пастел өнгийн абстракт дүрс, шарсан өндөг, сайкоделик хээ гээд төрөл бүрийн хэлбэр дүрстэй гар аргаар нэхсэн бяцхан хивсэнцэр Instagram дахь декор трендийн нэгээр нэрлэгдээд байна. Эргэн тойронд тав тух, загварлаг уур амьсгал нэмэх энэхүү тренд нь карантинаас үүсэлтэй ажээ. Учир нь хөл хорионд зүгээр суухаас уйдсан залуус гар урлалд хоббитой болж эцэстээ энэ нь бизнес санаа болтлоо хөгжжээ.
Тухайлбал Marc Jacobs брэндийн "Heaven" хэмээх шинэ цуглуулгад цэцгэн хэлбэртэй гар нэхмэл хивс багтсан бол Mooju Rugs, Studio Luu зэрэг жижиг брэндүүд өөрсдийн цуглуулгыг худалдаанд гаргасан байна.
Сул нэхээстэй зотон болон тааран даавуун дээр зориулалтын цоолборын зүү ашиглан нэхээс хийх энэхүү гар урлалын аргаар жижиг хивсэнцрээс гадна дэрний уут, толины хүрээ ч хүртэл хийх боломжтой юм. Хэрэв өөрийн гараар жижиг хивсэнцэр хийхийг хүсвэл Youtube, TikTok, Pinterest танд тус болж чадах ба Улаанбаатар дахь гар урлалын хэд хэдэн дэлгүүрт шаардлагатай материалууд худалдаалагддаг байгаа.
@kkayleekkim make a rug with me: VERDY #rugtiktok #rugmaking #diy #punchneedle #fyp #commission
♬ oldie_frank ocean - notkayleesrugs
@groovycatgarms Mini punch needle tutorial!✨ #punchneedle #punchneedlerug #artist #create
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт