Хуучинсаг гэрээ ханын гоёлын хавтангаар дахин загварчилсан нь
Гоёлын рейкээр гэрээ чимэх практик зөвлөгөө
Ажлаасаа ядруухан орж ирсэн тэр нэгэн орой би умгар гэрийн маань юм бүхэн ундуй сундуй, будаж гоёогүй төрх шиг минь уйтгартай, он цагийн аясаар хуучирч элэгдсэнийг анзаарсан юм. Удалгүй завгүй амьдралынхаа урсгалаас завсарлага аваад, өнгөө алдсан гэрээ өөд нь татахаар сэтгэл шулуудав. Баахан эрэл хайгуул болж гүйсний эцэст, интерьерийн онцлох тренд болоод байгаа ханын гоёлын рейкээр гэрээ дахин загварчлах шилдэг санаа олов. Минимал атлаа дэгжин, орчин үеийн уур амьсгалтай, донжтой ертөнцийг гэртээ бий болгоход яг тохирох эд байлаа.
Дайны голомтоос олдсон мэт элэгдэж хуучирсан гал тогооны хэсгээ хамгийн түрүүнд засварт орууллаа. Төрөл бүрийн өнгө болон хээний сонголттой гоёлын рейк нь матт хуулган гадаргуутай учир чулуу, шохой, гипс, мод зэрэг бүх төрлийн гадаргуутай төгс хосолж, хуучны гал тогоог минь цэвэр цэмцгэр атлаа гайхалтай өвөрмөц болгов. Шинэ гал тогооны тавилга хийлгэх нь үнэтэй туссан тул би гал тогооныхоо ерөнхий өнгөтэй зохицох өнгө, хээтэй гоёлын хавтанг сонгож, хүссэнээрээ загварчлан ханандаа байршуулсан нь цоо шинэ мэт төрхийг бүрдүүлэв. Түүнчлэн текний ширээний нүүрний хэсэгт гэрэлтүүлэгтэй хослуулан суурилуулбал гал тогооны хэсгийг илүү ялгаралтай харагдуулдаг юм билээ.
Халуун дулаан хайр мэдрүүлэх хамгийн тухтай орчин бол унтлагын өрөө байх ёстой. Тиймээс би гоёлын хавтангаа ор, ханын зураг болон гэрэлтэйгээ хослуулан сонгож, арын ханаа тэр чигт нь өөрчилснөөр унтлагын өрөө маань илүү загварлаг, тохитой болсон. Хэрвээ хүсвэл гоёлын хавтангаараа тавиур хийж тогтоох ч боломжтой.
Сүүлийн үед хүмүүс гоёлын хавтанг зочны өрөөндөө түлхүү хэрэглэх хандлагатай болжээ. Миний хувьд зочны өрөөний декор, буйдан, сэтгүүлийн ширээ зэрэгтэйгээ хослуулан зурагтын арын ханандаа суурилуулсан бөгөөд зочны өрөөний маань үнэ цэнийг улам өсгөх шийдэл болсон юм. Мэргэжилтнүүд гоёлын хавтанг камин зуухтай хослуулан загварчлахыг зөвлөдөг юм билээ. Ханаа тэгшлэхийн тулд тоос шороотой хутгалдаж, эмульс, цавуугаа хатахыг хүлээж суудаг цаг ард үлдэж, сонгодог хараас эхлээд цагаан цайвар хүртэл хүссэн өнгийхөө гоёлын хавтангаар гэрээ танигдахааргүй гоё болгох боломжтой болсон нь хэчнээн сайхан бэ.
Ханын рейкийг яагаад таазанд ашиглаж болохгүй гэж? Энэ онд шулуун зураас бүхий текстүртэй интерьерийн шийдлүүд алдаршаад байгаа учраас гоёлын хавтангаа тааз руу үргэлжлүүлэн суурилуулаад, LED гэрэл байршуулж өрөөний гэрэлтүүлгээ өвөрмөцөөр шийдэх боломжтой. Энэ шийдэл нь гэрийг донжтой, цэгцтэй харагдуулахаас гадна орон зайг саруулхан болгодог онцлогтой.
Жижиг боловч угаалгын өрөө нь айл гэрийн дотоод заслын маш том орон зайг эзэлдэг учир энэ өрөөний интерьер тухтай мэдрэмж төрүүлдэг байх нь чухал. Тиймээс угаалгын өрөөгөө илүү цэлгэр харагдуулахын тулд гоёлын хавтанг гэрэлтэй хослуулж суурилуулсан нь гарцаагүй зөв шийдэл байлаа. Багахан өөрчлөлт хийхэд л нүүрээ угаагүй хүүхэд шиг байсан умгар өрөө маань таван одтой зочид буудлын угаалгын өрөө мэт тансаг болсон юм.
Гэрт зочилж ирсэн нэг найз маань манайхаас санаа авч нөхрийнхөө ажлын өрөө болон хүүхдийнхээ өрөөг гоёлын хавтангаар амь оруулснаа дуулгав. Удаан сууж, төвлөрч хичээлээ хийдэггүй байсан хүүхэд нь өрөөнөөсөө гарахаа байсан тухай сонсоод гэрийн тохижилт тухайн гэр бүлийн уур амьсгал, амьдрах хэв маягт маш их нөлөөтэйг анзаарсан шүү.
Зочин хаалгаар орж ирэхэд хамгийн анхны сэтгэгдэл төрүүлдэг чухал хэсэг бол үүд. Өлгүүрийн арын хэсэгт ханын гоёлын хавтан маш гоё зохицох учраас Жапанди (Japandi) интерьер бүрдүүлэх боломжийг би алгасахыг хүсээгүй. Гутал хувцсанд ноолуулсан үүдний шүүгээ, эсвэл тоос шороонд дарагдсан тагтаа өнгө оруулах сайхан боломж биш гэж үү?
Эцэст нь гэрийн аль нэг буланд хуучирч мартагдсан тавилгуудаа гоёлын хавтан ашиглаж цоо шинэ мэт болгох боломжтой нь надад маш их таалагдсан. Шулуунаар нь ашиглахаас гадна нумруулж ашиглаж болдог учраас зөөлөн, загварлаг уур амьсгал бүрдүүлэхэд том нөлөөтэй.
Ийнхүү засварын ажил дууссаны дараа манай гэр загварын сэтгүүл дээрээс амилаад ирсэн мэт өнгөлөг, шинэлэг болсон байлаа. Уйтгартай саарал ханандаа энгийн өөрчлөлт хийснээр дотоод засалд ямар том ялгарал бий болдог гээч. Гэвч энэ бүх ид шидийг амилуулдаг ханын гоёлын хавтанг зөв сонгох нь тун амаргүй ажил байв. Нэлээн судалгаа хийсний эцэст ISO 9001, 14001, 45001 болон Европын эрүүл ахуйн Е1 стандартуудыг хангасан алдарт ARKOPA брэндийн ханын рейкийг сонгосон юм.
Модны үртсэн шахмалаар хийсэн учраас удаан эдэлгээтэй, хүний биед сөрөг нөлөөгүйн дээр байгальд ээлтэй, тусгайлан зохион бүтээсэн түгжих системтэй болохоор угсарч суурилуулахад төвөггүй, хурууны хээ тогтохгүй байгалийн гаралтай CPL, HPL матт хуулга нь угааж цэвэрлэхэд хялбар гээд харьцуулшгүй олон давуу тал ARKOPA-д байлаа. Даралтыг тэсвэрлэх уян хатан чанар, ус чийгийн хамгаалалт, дулаан хадгалалт, дуу чимээний тусгаарлалт, жижиг толбо, зураас үл тогтох гадаргуу зэргээрээ дэлхийд танигдсан нь уг брэндэд итгэх шалтгаан юм. Цаг зав, хөрөнгө санхүүгээ салхинд хийсгэхгүйн тулд хамгийн сайныг нь сонгож, гэрийн эзнийг бүрэн илэрхийлэх дотоод засалдаа сэтгэл баясаж суух шиг жаргал хаа байх билээ.
Хаяг 1: БЗД, 25-р хороо, Натур төвийн баруун талд
UB TOWER plus оффис, 104 тоот
Хаяг 2: СБД 100 айл, Зөгийн Үүр худалдааны төвийн 4 давхарт
Утас: +976 9118-9789, 9007-9789
И-мэйл: sales@stcreative.mn
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт