“Rustic Vogue” дизайн шинэ ба хуучныг нэг дор цогцлоодог. Модон шал, винтэж хивс, гар хийцийн шавар ваар, олон төрлийн ургамлууд “rustic” гэх үгийг илтгэдэг бол “vogue” нь орчин үеийн алтлаг гэрлийн бүрхүүл болон дүрслэх урлагийн бүтээлүүдээр тодорхойлогддог билээ. Уг интерьерийн дизайнд саармаг, гүн байгалийн өнгөнүүд давамгайлдаг ба эдгээрийг алтан шаргал, beige өнгийн детальтай хослуулдаг юм. Энэхүү хоршил нь гэрт өөрийн гэсэн зан байдлыг бий болгохын сацуу хэт хуучинсаг харагдуулдаггүй сайн талтай. Материалын хувьд мод, шавар, ноолуур, чулуу зэрэг байгалийн түүхий эдийг ашигладаг. Түүнчлэн энэхүү хэв маяг тогтвортой хөгжлийн зорилгод нийцдэгээрээ бусдаасаа онцлог билээ. Учир нь “Rustic Vogue” орчныг бүрдүүлэхэд хуучны, винтэж болон сайжруулан засварласан эдлэлүүд чухал байр суурийг эзэлдэг тул хүрээлэн буй орчноо бохирдуулж хаяхын оронд гэрийнхээ декор болгон чимж шинэ ч гэлээ эдэлгээ богино, чанаргүй зүйлүүд авахаас сэргийлдэг байна. Товчхондоо, та гэрээ тохижуулахдаа цаг хугацааг ухраан бага насандаа эмээ, өвөөгийнхөө гэрээс авдаг байсан дулаан мэдрэмжээ орчин үеийн шийдэл болон тав тухтай байдалтай хослуулахад хангалттай юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт