Гаднаасаа ч дотроосоо ч үзэсгэлэнтэй
Лондон дахь Пьер Марколинигийн дэлгүүрт есдүгээр сарын 1-нээс шоколадан чихэр, макарунтай амтат "тоосго" худалдаалагдана
Белгийн алдарт шоколатье (шоколадны мастер), Лондонгийн нэрт дизайнер Том Диксон өөрийн авьяасаа нэгтгэн амттанд дурлагсдыг баярлуулахаар гадна тал нь дотор байгаа зүйл шигээ гоё харагдах амттаны цуглуулгаа гаргалаа. Шинэхэн London Brick-ийн савалгааны нэг тал нь яг л тоосго шиг тод ягаан өнгөтэй бол нөгөө тал нь Диксоны дизайн бүхий алтлаг гадаргуутай байх аж.
Хамгийн гол "алтаа" дотор талдаа нуужээ. Тоосгыг макарун болон бөөрөлзгөнө, үхрийн нүд, манго, лимонтой пралин гэх зэрэг амттай Пьер Марколинигийн шоколадан чихрээр дүүргэсэн байна. Чихрийн цуглуулга 39,90 евро байх бол макарунтай нь 29,90 еврогийн үнэтэй байх аж. Есдүгээр сарын 1-нээс Лондонгийн Марколини дэлгүүрээс хоёр төрлийн "тоосго" авч болно шүү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт