Скандинав бүсгүйчүүдийн дурлаж буй декорын 4 чиг хандлага

Сонирхолтой декорууд

Шинэ гэртээ дөнгөж нүүж орсон аль эсвэл гэрээ тохижуулахаар төлөвлөж байгаа бол анхаарлаа хандуулаарай. Бид загварлаг скандинав охидын гэрийг чимж буй гоёмсог декоруудыг тоймлон бэлтгэлээ.

Загварлаг, өвөрмөц хувцаслалтаараа үргэлж гайхуулдаг скандинав бүсгүйчүүд яг одоо алдарт дизайнер Исаму Ногучигийн анх зохион бүтээж байсан цаасан гэрлийн бүрхүүлтэй ижил бүрхүүлээр гэрээ чимж байгаа нь цэмцгэр атлаа байгалийн уур амьсгал бүрдүүлдэг бол мөөгөн хэлбэртэй гэрлийн чийдэн болон өвөрмөц хэлбэр дүрстэй ваарыг номын тавиур, ширээндээ байрлуулах нь тэдний сонирхолтой дотоод ертөнцийг илэрхийлж байна. Ингэхдээ өвөрмөц хэлбэртэй вааранд өнгө өнгийн амьд цэцэгс хийж тависнаар тэд ваарыг улам тодотгон, гэрийн гол аксесуаруудын нэг болгож байна. Эдгээр болон бусад декорын чиг хандлагуудтай танилцацгаая.

Сонирхолтой хэлбэр дүрс бүхий ваар

Эмэгтэй хүний нүцгэн бие, цаасан уут, хачирхалтай хээ угалзаар баяжуулсан зэрэг хүний санаанд багтамгүй загвартай ваар нь гэрт тань хормын төдийд гоо үзэмж нэмэх болно.

Мөөг хэлбэртэй ширээний чийдэн

Зөөлөн тусгал бүхий мөөг хэлбэрийн чийдэнг унтлагын өрөөнд байрлуулахад хамгийн тохиромжтой.

Цаасан дэнлүү

Алдарт дизайнер Исаму Ногучигийн 1950-иад онд анх зохион бүтээж байсан цаасан дэнлүү нь декорт минимал атлаа байгалийн уур амьсгалыг зэрэг бүрдүүлж чаддаг.

Дугуй толь

Дугуй хэлбэрийн толь ямар ч дотоод засалтай төгс нийцэж чадах давуу талтай. Ийм толь сонгохдоо алтлаг, цагаан, хар зэрэг хүрээтэй хувилбаруудаас сонгоорой.

Buro.Mongolia

2020-06-04, 11:21