Селин Дион, Марион Котийяр, Мирослава Дума болон бусад
Саяхан Парисын кутюр загварын долоо хоногийн үеэр Christian Dior-ын загварын шоу болж өнгөрсөн. Энэхүү арга хэмжээнд ирсэн алдартай зочид юу өмссөнийг харцгаая
Christian Dior Couture загварын шоу нь Монтень өргөн чөлөөн дэх маэстро Кристиан Диорын урланд болж өнгөрсөн юм. Брэндийн үнэнч шүтэн бишрэгчид болох Дарья Жукова, Наталья Водянова, Мирослава Дума, Ани Жирардо, Елена Перминова, Летиция Каста, Марион Котийяр нар шинэ цуглуулгыг үзэхээр ирсэн байлаа. Марион Котийярын хувьд Dior-ын нүүр царай болоод удаж байгаа билээ.
Дуучин Селин Дион Christian Dior Couture загварын шоуны тусгай зочин болж ирсэн юм. Учир нь тэрээр загварын шоунуудад төдийлэн харагддаггүй билээ. Селин Дион Dior-ын шинэ цуглуулгаас total black төрх сонгосон нь түүнийг үнэхээр цэмцгэр харагдуулж байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт