Эль Фаннинг, Венсан Кассель болон бусад алдартнууд Каннын кино наадмын хаалтын ёслолд оролцлоо
72 дах удаагийн Каннын кино наадам албан ёсоор өндөрлөлөө
2019 оны кино урлагийн ертөнцийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Каннын кино наадам өчигдөр өндөрлөж, ялагчдаа тодрууллаа. Наадмын гол шагнал болох "Алтан дал модыг" Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хо "Parasite" нэртэй бүтээлээрээ хүртсэн байна. Ач холбогдлоороо "Алтан дал модны" дараа ордог Гран При шагналыг найруулагч Мати Диопын "Atlantica" хэмээх кино хүртжээ. Мөн "The Young Ahmed" киног бүтээсэн Дарденны ах дүүс энэ жилийн шилдэг найруулагчдаар тодорсон байна. Харин Антонио Бандерас найруулагч Педро Альмодоварын "Pain and Glory" кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн бол шилдэг эмэгтэй жүжигчнээр Эмили Бичем ("Little Joe") тодорсон юм.
Каннын 72 дах удаагийн кино наадмын хаалтын ёслолд жүжигчин Эль Фаннинг, Венсан Кассель, Антонио Бандерас, Сильвестер Сталлоне Вигго Мортенсен, найруулагч Квентин Тарантино болон бусад зочид хүрэлцэн иржээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт