#InspireInclusion: MIKOTO брэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ
Арга хэмжээг дотроос нь харцгаая
Тачигнасан хүйтэн өвөл эчнээ ард хоцорсныг илтгэх мэт гадаа цас хайлж, зөөлөн салхи сэвэлзсэн гуравдугаар сарын наймны өдөр MIKOTO брэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээг Богд уулын энгэрт байрлах Choijin Prime ресторанд зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээ нь хүчирхэг эдийн засаг, манлайлал, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарыг бүтээлцэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан “Inspire Inclusion” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм. Тэр ч утгаараа тусгайлан уригдсан зочдын дунд салбар бүрд өөрийн нөлөөллийг үүсгэн яваа манлайлагч эмэгтэйчүүд, томоохон бизнес эрхлэгчид, залуу инфлюнсерүүд болон MIKOTO брэндийн үнэнч хэрэглэгчид гэр бүлийн хамт хүрэлцэн ирсэн байлаа.
“Бидний зүгээс халуун дулаан уур амьсгал бүхий гэр бүлийн өдөрлөг хийхийг зорьсон бөгөөд уригдан ирсэн эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлийн гишүүд дор бүрнээ хийх зүйлтэй байж цагийг тааламжтай өнгөрүүлэх бүхий л боломжоор хангахыг хичээсэн” хэмээн MIKOTO брэндийн гүйцэтгэх захирал Б.Онон сэтгэгдлээ хуваалцсан юм. Брэндийг төлөөлөх аливаа зүйлийг өндөр стандартын дагуу гүйцэтгэж, алхам бүртээ сэтгэл шингээн ажилладаг MIKOTO брэнд энэ удаад ч мөн Акоя сувдын нэгэн адил эерэг энерги дүүрэн өдрийг зочдодоо бэлэглэж чадсан билээ.
Арга хэмжээ эхлэх өдрийн 13:00 цагт Бага тэнгэр цогцолборын арван хоёрдугаар давхарт байрлах Choijin Prime рестораны үүдээр ормогц Итали улсаас зорин ирсэн бартендер Диего Феррари болон Элена Феррари нар DTS дэлгүүрийн оруулж ирдэг ховор алкохолуудаар хийсэн коктейль, уух зүйлсээр зочдыг угтан авч байлаа. Цааш ормогц DJ Bodikhuu болон DJ Henza нарын намуухан хэмнэлтэй сетүүд арга хэмжээний уур амьсгалыг бүрдүүлж, тус ресторанаас том хүн болон хүүхдэд зориулан бэлтгэсэн элбэг сонголт бүхий буфет хоолыг танхимын зүүн хэсэгт байршуулсан нь зочдод тухлан сууж, таалан ярилцах боломжийг олгож байв.
Танхимын төв хэсэгт MIKOTO брэндийн бутик поп-ап байдлаар шинэхэн загваруудаа танилцуулж байснаас гадна тэр бүр хайгаад олддоггүй ховор нандин, чанартай, зүйлсийг санал болгодог DTS дэлгүүрийн “DTS airline” хэсэг зочдын сонирхлыг ихээхэн татсан юм. Яг л check-in хийгээд онгоцонд суух гэж буй мэт мэдрэмж төрүүлэх энэхүү хэсэг нь онгоцон доторх татваргүй барааны худалдан авалтаас санаа аван бүтээгдсэн бөгөөд Duty free бүтээгдэхүүнүүд байршдаг агаарын хөлгийн тэрэг дээр DTS дэлгүүрт онцгой эрхтэйгээр худалдаалагддаг гоо сайхан, мейкап, сүрчиг, амттан, цай, тоглоом зэрэг ховор нандин бүтээгдэхүүнүүд гэр бүлийн гишүүн бүрд хялбар шоппинг хийх боломжийг бүрдүүлсэн байв. Энэ удаагийн арга хэмжээнд DTS дэлгүүр залуу үеийнхэнд зориулан үнийн хувьд боломжийн, орц найрлагын хувьд органик, харшил төрүүлэхгүй байх Clean Beauty, Babor, Naj Oleari зэрэг гоо сайхан болон үнэртний шинэхэн брэндүүдээ онцолсон бөгөөд ухаалаг худалдан авалтыг дэмжих үүднээс жижиг савлагаатай, сет бүтээгдэхүүнүүд голчлон танилцуулсан юм.
Харин танхимын зүүн хэсэгт Бүтээлч Бамбүү төвийн уран бүтээлчид бяцхан зочдод зориулан зураг зурж, бугуйвч урлах бүтээлч хэсгийг ажиллуулж, чанх дэргэд нь ирсэн зочид бүр хүссэнээрээ цэцгийн баглаа боолгуулан авах боломжтой Flower Station байршсан байв. Мөн түүнчлэн анх 1978 онд зөвхөн сургуулийн сурагчдыг нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээгдсэн ч өдгөө олон жилийн эдэлгээ даах чанар, тав тух, хөнгөн хийцээрээ аялагчдын дунд хамгийн алдартай бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогддог Швед улсын Fjällräven брэндийн Kånken цүнхнүүд шоппинг хэсэгт байрласан байсныг дурдах нь зүйтэй.
Мэдээж энэ үдшийн гол дүр болох MIKOTO брэндийн сувдан үнэт эдлэлүүд танхимын голд гэрэлтэн, гялалзаж зочдын анхаарлын төвөөс үл гарав. Тэд энэ удаагийн цуглуулгаараа ээжээс охинд, үеэс үед сувдан эдлэлээ өвлүүлж, гэр бүлийн үнэт өв болгон үлдээдэг эртний Япон уламжлалаас үүдэлтэй MIKOTO брэндийн мөн чанарыг бэлгэддэг классик сувдан зүүлт болон минимал хийц, контемпорари загвараараа залуу үеийнхний харааг эрхгүй булаадаг “Baby акоя” жижиг сувдан загваруудаа онцолсон юм. Oйролцоогоор 4мм бүхий хэлхсэн жижиг сувдуудаас бүрдэх хүзүүний зүүлт нь тун ховор эдлэл гэдгийг онцлох нь зүйтэй. Учир нь хоорондоо ижил хэмжээтэй жижиг сувдуудыг олборлох нь ургац бүрээс олдоод байдаггүй, маш нарийн төвөгтэй, урт хугацааны ажил байдаг аж. Үүнээс гадна цуглуулгад 18 каратын алтан гинжин дээр суурилсан урт, богино олон хэмжээний сонголттой хүзүүний зүүлт, ээмэг, бөгж болон том сувдтай сонгодог үнэт эдлэлүүд мөн багтжээ.
MIKOTO брэнд япон сувдын тариалангийн төв болсон Шима хойг дээр тарьж ургуулдаг өө сэвгүй хэлбэр, гялалзсан тунгалаг чанараас гадна, цагаан, шаргал, ягаан, цайвар ногоон, хөх, мөнгөлөг гээд олон гоёмсог өнгөөрөө дэлхийд гайхагддаг “Акоя” сувдаар үнэт эдлэлүүдээ урладаг гэдгийг манай уншигчид маш сайн мэднэ. “Акоя” сувдыг үе дамжсан туршлагатай тариаланчид мянга мянган хясаанд арчилж, тордон далайд ургуулдгаас гадна аль болох далайн усыг бохирдуулалгүй, байгалийн жамаар олборлодог тул энэ нь дэлхийн хамгийн тогтвортой үнэт эрдэнэд тооцогддог билээ.
Хүн бүрийн аксесуарын цуглуулгад байх ёстой сувдан үнэт эдлэлийг санал болгож чаддаг MIKOTO брэнд сувдыг зөвхөн тодорхой насны хүмүүс хэрэглэж, баяр, ёслолын арга хэмжээнд зүүх ёстой гэх хэвшмэл ойлголтыг загвар бүрээрээ эвдэн харуулж чаддаг. Тиймдээ ч энэхүү брэндийн үнэт эдлэлүүдийг хэмжээ, дизайнаас үл хамааран хооронд нь давхарлан зүүх, эсвэл өөр төрлийн үнэт эдлэлүүдтэй хослуулах зэргээр загварчлах бүрэн боломжтой байдаг билээ.
Хаяг: ХУД, 11-р хороо, Zaisan Peak Residence
Утас: 77444599, 99994599
Instagram: @mikotomongolia
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт