Жеймс Бонд гурван жилийн дараа Леа Сейду дүрд тоглосон шинэ бүсгүйн хамт эргэн ирлээ. Мөн шинэ дайснын дүрд Кристоф Вальц тоглож, Спектр нэртэй гэмт хэргийн синдикаттай Бонд тэмцэнэ
Бондын Skyfall кино гарснаас хойш гурван жил өнгөрч Жеймс Бонд эргэн ирлээ. Spectre киноны нээлт англи тагнуулын нутаг болох Лондонд, Royal Albert Hall-д болж өнгөрчээ. Бондын шинэ анги бараг үндэсний ач холбогдол бүхий үйл явдал болсон юм. Нээлтэд Хатан хааны гэр бүлийн гишүүдээс ханхүү Уильям, Кембрижийн гүнгийн авхай болон ханхүү Харри нар оролцсон байна.
Энэ удаад англи тагнуул гэмт хэргийн нууц синдикат Спектрийн эсрэг тулалдах хэрэг гарна. Харин гэмт бүлэглэлийн толгойлогчийн дүрд Кристоф Вальц тогложээ. Кинонд мөн өөр нэг алдартай эсрэг дүр байгаа нь Шерлок киноны Эндрю Скотт юм. Энэ удаагийн Бондын бүсгүйн дүрд Леа Сейду тоглосон билээ. Нэг нууц дэлгэхэд тагнуулын хувийн амьдрал Моника Беллучигүйгээр өнгөрөхгүй. Киноны бусад дүрд Рэйф Файнс болон Бен Уишоу зэрэг жүжигчид тоглосон байна.
007: Спектр кино нь Бондын цувралын 24 дэх анги болж байгаа бол Даниел Крейгийн хувьд дөрөв дэх нь юм. Киноны нээлт болохоос өмнө өгсөн түүний ярилцлагуудаас харахад Крейг сүүлийн удаа Бондод тоглосон гэдэг нь тодорхой болсон билээ. Жүжигчний хэлснээр, энэ дүрээсээ залхсан бөгөөд шинэлэг санагдахаа больсон гэсэн юм.
Альберт Холлд болсон нээлтийн улаан хивсний ёслолд найруулагч Сэм Мендес, гол дүрийн жүжигчид, дуучин Сэм Смит болон Мартин Фриман, Жоан Коллинз, Натали Имбрулья болон бусад алдартнууд цуглажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт