Оскарын наадмын улаан хивсний ёслолд ерөнхийдөө хэтрүүлэг багатай, торго болон хамба хилэн материалаар хийгдсэн сонгодог гоёлууд давамгайлдаг. Харин шагнал гардуулах ёслолын дараах Vanity Fair үдэшлэгт хувцасны дресс-код илүү чөлөөтэй, секси, дүрсгүй болон өөрчлөгддөг билээ. Аня Тейлор Жойн 2022 онд өмссөн хар торон готик даашинз, Хантер Шефферын өнгөрсөн жилийн гоёл болох цээжин хэсгийг халхлах турьхан топ, Жижи Хадидын мөр гарсан гал улаан даашинз гэхчлэн сэтгэлд хоногшсон эдгээр халуухан төрхүүдээр Vanity Fair үдэшлэгийн гоо зүйг тодорхойлох боломжтой.
2024 оны хувьд онцлох төрхүүдийн нэгийг Кендалл Женнер бүрдүүлжээ. Тэрээр маш өндөр хандалт авч, загварын шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ хүртээд байсан Maison Margiela ордны хавар-зун 2024 кутюр цуглуулгад багтсан торон даашинзаар гоёсон байна. Нэвт гэрэлтсэн даашинзны хэв маягийг Кендаллаас гадна бие давхар Ванесса Хадженс, Ирина Шейк, Криси Тейген нар мөн үргэлжлүүлжээ. Эмили Ратаковскигийн даашинзны хувьд нэвт гэрэлтсэн байгаагүй ч нүцгэн хэмээн тодорхойлж болохуйц харагдана. Түүний өмссөн гоёл нь Jacquemus загварын ордны шинэ цуглуулгад багтсан хуримын даашинз бөгөөд эмэгтэй хүний нүцгэн биеийг дүрсэлсэн баримал мэт хэлбэртэй байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт