Shiseido брэнд шинэчлэгдсэн Vital Perfection цувралаа үнэнч хэрэглэгчдэдээ танилцууллаа

Дээд зэргийн чанар, нэр хүнд, хэрэглэгчдийнхээ цар хүрээгээр дэлхийд тэргүүлэгч Shiseido брэнд өнгөрөгч баасан гарагт буюу 2024 оны наймдугаар сарын 23-нд шинэчлэгдсэн Vital Perfection цувралаа үнэнч хэрэглэгч нартаа танилцуулах “Potential has no age” хаалттай арга хэмжээ болж өндөрлөлөө. "Дотоод гоо үзэсгэлэнгээ нээ" гэх уриан дор зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд Shiseido брэндийн хэрэглэгчид, Монголын урлаг соёл, бизнесийн салбарын үзэсгэлэнт эмэгтэйчүүд нэг дор цугларч нэгэн үдшийг гайхалтайгаар өнгөрүүлсэн юм.

Shiseido брэнд нь гоо үзэсгэлэнгийн хүч чадалд итгэж, гоо үзэсгэлэн нь бусдад баяр баясгаланг бэлэглэх хүч хэмээх философийг баримтлан 150 гаруй жилийн түүхэн замналыг туулан өнгөрүүлжээ. “BEAUTY INNOVATIONS FOR A BETTER WORLD” эрхэм зорилгын дор нэгдсэн Shiseido брэнд нь өдгөө 120 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулан дэлхий дахинд бүтээгдэхүүн үйлчилгээний чанар үзүүлэлтээр хэрэглэгчдийнхээ итгэлийг аль хэдийн олсон брэнд юм.


Vital Perfection цуврал 

“Potential has no age” гэх уриатай Vital Perfection цуврал нь анх Ази эмэгтэйчүүдийн арьсанд зориулагдан бүтээгдсэн. Ази эмэгтэйчүүдийн хувьд төгс арьсны тухай ойлголт арай өөр байдаг. Бидний хувьд ямар нэг нөсөө толбо, сэвх, нүхжилтгүй, цайвар арьс нь гоо үзэсгэлэнгийн маш том хэмжүүр болсоор ирсэн юм. Тийм ч учраас бидний энэхүү өндөр шаардлагад нийцсэн, мөн Ази арьсны онцлогт тохирсон хөгшрөлтийн эсрэг арьс арчилгааны Vital Perfection цуврал бүтээгдэхүүнийг Shiseido-гийн хамт олон бүтээсэн байна. Уг бүтээгдэхүүн нь долоо хоногийн дотор эрчимтэй арьсыг өргөж, чангалах, үрчлээг багасгах, нөсөө толбоны эсрэг цайруулах гэсэн гурвалсан үйлчилгээг үзүүлдэг.

Vital Perfection цуврал нийт найман иж бүрдлээс бүрддэг. Уг бүтээгдэхүүний гол үйлчилгээ нь хөгшрөлтийн шинж тэмдгийн эсрэг арьсыг маш эрчимтэй чангалж, өргөх ба нөсөө толбоны эсрэг идэвхтэй цайруулах үйлчилгээг үзүүлнэ. Түүнчлэн гүн үрчлээний эсрэг арьсыг сайтар чийгшүүлж өгдөг.


Vital Perfection бүтээгдэхүүний үндсэн орц болох гүргэм цэцгийн тухай

Шинэчлэгдсэн Vital Perfection бүтээгдэхүүний гол орц найрлага, технологиудын нэг нь Safflower Red буюу Японы гүргэм цэцэг юм. Энэ нь цусны эргэлтийг дэмжих, эмгэг болон эмэгтэйчүүдийн өвчнийг эдгээх зорилготойгоор ашиглагддаг эмийн ургамал гэдгээрээ онцлогтой. Shiseido брэнд 30 жилийн турш Safflower буюу гүргэм цэцэг дээрх судалгааг явуулсаар ирсэн. Сулралгүй чанга арьс нь өндөр нягтралтай зузаан өргөн хялгасан судастай байдаг бол гүргэм цэцгийн ханд нь Adenosine найрлагаар цусны эргэлтийг маш эрчимтэйгээр дэмжиж өгдөг нь батлагдсан. Энэхүү цэцгийг Японы Яамагата мужийн Могоми мужид ургуулан ашигладаг бөгөөд түүхэндээ дээд зэрэглэлийн чанартай цэцэг гэдгээрээ алдартай.


Шинэчлэгдсэн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи

Shiseido брэнд шинэчлэгдсэн Vital Perfection-ийг бүтээхдээ эмэгтэйчүүдийн өдөр тутмын арьс арчилгаанд цусны эргэлтийг дэмжих үйл явцыг шингээх аргыг 30 жилийн турш судалснаар боломжтой болохыг олж тогтоосон байна. Ингэхдээ SafflowerRed, Lifeblood™, ReNeuraRED ™ технологийг энэхүү бүтээгдэхүүнд оруулж өгснөөр өдөр тутмын хялбар арьс арчилгаагаар дамжуулан залуу сайхан төрхөө удаан хугацаанд хадгалах боломжийг бүрдүүлжээ. 

Uplifting and Firming Advanced Cream / Uplifting and Firming Advanced Cream Soft

Арьсыг чангалж, өргөж, цайруулах үйлчилгээтэй. SafflowerRED™ гүргэм цэцгийн хандны найрлагаар цусны эргэлтийг дэмжиж, Lifeblood™, ReNeuraRED Технологи™ нь цусны судасны бүтцийг бэхжүүлэхийн зэрэгцээ коллагены нийлэгжилтийг дэмжиж арьсыг чангалж, нүүрний мэдрэхүйн эсийг идэвхжүүлж, арьсны нөхөн төлжих явцыг хурдасгана.

Concentrated Supreme Cream

Арьсны хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг багасгаж, өргөж, чангалж, цайруулах үйлчилгээтэй хоёр дахин нягтаршуулсан SafflowerRED™ нь цусны судасны эндотелиал эсийг нөхөн төлжүүлж, эс хоорондын нягтшил наалдцыг сайжруулж цусны судасны бүтцийг бэхжүүлдэг. Мөн коллагены нийлэгжилтийг дэмждэг Sculpturist технологи нь булчингийн эсийг идэвхжүүлж арьсыг чангална. Энэхүү бүтээгдэхүүн нь Uplifting and Firming Advanced Cream / Uplifting and Firming Advanced Cream Soft тосноос 2 дахин нягтаршуулсан бүтэцтэй.

Bright Revitalizing Toner Enriched / Bright Revitalizing Emulsion Enriched

ReNeuraRED Технологи™ нь цусны эргэлтийг сайжруулж, мэдрэлийн эсүүдийг сэргээснээр арьсны нөхөн төлжих явцыг хурдасгаж, коллагены нийлэгжилтийг дэмжих үйлчилгээтэй гүргэм цэцэг, улаан хүн орхоодойн ханд, фитоконнест, нацүмэ, ашитаба геттоха хандыг агуулсан. Бас нэгэн давуу тал нь арьсны нөсөө толбо үүсгэдэг меланины хэмжээг бууруулж арьсыг цайруулж, гэрэлтсэн болгоно.

Wrinkle Spot Treatment - Intensive WrinkleSpot Treatment

Хөгшрөлтийн олон шинж тэмдгийг илүү үр дүнтэй арилгахын тулд арьсны нөхөн төлжих процессыг хурдасгах үйлчилгээтэй. Таны арьсны нөхөн төлжилтийг дэмжин, чангалах, цайруулах, өргөх үйлчилгээ бүхий SafflowerRED™, ReNeuraRED™, TruStructiv™, Alternative autophagy, VP8 зэрэг технологийг өөртөө шингээн шинэчлэгдсэн.


SHISEIDO MONGOLIA

Бишрэлт Их Дэлгүүр, 1 давхар

Шангри-Ла Молл, 1 давхар

Central Молл, 1 давхар

Central tower, 2 давхар

Утас: 72720088

Facebook: Shiseido Mongolia

Buro.Retelling

2024-09-05, 14:51