Уржигдар найруулагч Николас Виндинг Рефн Лос-Анжелес хотод өөрийн “The Neon Demon” кинондоо шууд хоёр нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулжээ. Нээлтийн нэг нь шүтэн бишрэгчдэд зориулсан бол, хоёр дах нь кино шүүмжлэгчдэд зориулсан байлаа. Харин тус киноны жүжигчид хоёуланд нь очиж амжжээ
Рефны бүтээсэн энэхүү триллерийн үйл явдал загварын салбарт өрнөдөг. Тус кино нь хамгийн анх тавдугаар сард Канны кино наадамд танилцуулагдсан ба тухайн үедээ хамгийн их шуугиан тарьсан кинонуудын нэг болсон билээ. Тэгвэл өчигдөр Америкийн үзэгчид "The Neon Demon" киног үзэх боломжтой болсон. Николас Виндинг Рефн киногоо шууд хоёр газар танилцуулсан бөгөөд шүтэн бишрэгчдэд зориулж Cinespia кино наадам дээр нээлтээ хийсэн бол ArcLight Hollywood кино театрт кино шүүмжлэгчид болон VIP зочдод үзүүлсэн байна.
"The Neon Demon" киноны гол дүрийн жүжигчид болох Эль Фаннинг, Киану Ривз, Кристина Хендрикс, Белла Хиткот нар киноны хоёр нээлтэнд хоёуланд нь очиж амжжээ. Мөн киноны жүжигчдээс гадна Райан Гослинг, Эль Фаннингийн эгч Дакота, Жереми Скотт болон бусад зочид хүрэлцэн ирсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт