Өдөрт заавал 2 литр ус уух гэсний хэрэггүй. Яагаад?
Өдөрт уух хэрэгтэй шингэний хэмжээ хүн тус бүрийн өөрийн онцлогоос хамаардаг
Хамгийн анх, 1945 онд, АНУ-ын Үндэсний Хүнс болон Тэжээлийн судалгааны зөвлөл насанд хүрсэн иргэддээ өдрийн турш хэрэглэх калор бүртээ 1 мл шингэн уух ёстой гэсэн зөвлөгөө гаргаснаар хүмүүс ус уухын ач тусын талаар ярьж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл өдөрт 2000 ккал бүхий хүнс хэрэглэдэг хүнд яг л 2 литр ус уухыг зөвлөж байсан юм.
Мөн 1974 онд хоол тэжээлийн мэргэжилтнүүд Маргарет Макуильямс болон Фредерик Стейр нар "Nutrition for Good Health" нэртэй ном гаргаж, уг номондоо өдөр бүр 6-8 аяга шингэн уух хэрэгтэйг зөвлөснөөр энэ сэдвийн талаарх хүмүүсийн сонирхол улам бүр нэмэгдсэн билээ. Гэхдээ эдгээр мэргэжилтнүүд тодорхой хэмжээний шингэн уух хэрэгтэй гэж зөвлөхдөө "шингэн" гэдэг үгний утгад цэвэр уснаас гадна бусад төрлийн шингэн зүйлс багтахыг тодотгосон байдаг нь их чухал бөгөөд зөв мэдээлэл болсон юм.
Усны хордлогын үед ус-електролитийн тэнцвэр алдагдах үзэгдэл нь ямар нэгэн онцлог шинж тэмдэггүй. Хөнгөн түвшний гипонатриемиягийн үед бие сульдах, толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах гэсэн шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Харин илүү хүнд нөхцөлд тархины хавдалт үүсэх боломжтой. Энэ нь таталт өгөх, комонд орох, бүр цаашлаад үхэлд хүргэх ч аюултай юм.
Мэргэжилтнүүдийн баталсан хамгийн нийтлэг нэгэн дүрэм байдаг нь биеийн жингийнхээ 1 кг бүрт 30 мл шингэн тооцож өдөрт хэрэглэх юм. Гэхдээ мэдээж биеийн жин болон өндрөөс гадна бусад олон хүчин зүйлсээс шалтгаалж хүн тус бүрийн өдөрт уух хэрэгтэй шингэний хэмжээ өөр байдаг тул амьдралын хэв маягаа заавал тооцоолох хэрэгтэй.
Хэрэв танд өөрт тохирсон шингэний хэмжээгээ тооцоолоход төвөгтэй байгаа бол тусгай аппуудыг татаж аваарай. Hydro Coach болон Watercheck зэрэг аппууд нь хамгийн оновчтой шингэний хэмжээг тооцоолоход тусална. Ганц дутагдал нь ийм төрлийн аппууд ихэвчлэн тодорхой хугацааны зайтайгаар ээлжит аяга ус уухыг сануулдаг үйлдэлтэй бөгөөд энэ нь үнэн хэрэгтээ тийм ч ач тустай зүйл биш юм.
Яагаад гэж үү? Яагаад гэвэл шингэн уух цаг болсныг зөвхөн таны өөрийн цангах мэдрэмж л шийдэх ёстой. Юу дутагдаж байгааг организм өөрөө мэддэг бөгөөд ямар нэг зүйлийн дутагдал үүсэх үед шууд л дохио өгдөг. Тиймээс өөрийгөө сайтар анзааран мэдэрч, шингэн уух хүсэл төрж байгаа бол ууж, төрөхгүй байгаа бол уух гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт