Gucci урьд нь кафе нээсэн бол энэ удаа анхны иж бүрэн зоогийн газраа Шанхай хотноо нээлээ
Та Gucci-гийн хоолны загвар бүтээх урлан уруу орж үзмээр байна уу? Тэгвэл Шанхай хотын тансаг зэрэглэлийн "IAPM" худалдааны төвд байрлах тэдний нэрийн дэлгүүрт нь эхлээд хүрэх хэрэгтэй. Дэлгүүр дотор байх тусгай лифтээр зоогийн газар уруу нэвтрэх учиртай. Gucci брэндийн анх байгуулагдсан огноог тодотгож энэ шинэ газарт "1921 Gucci" гэх нэр хайрлажээ. Нэгэнт ресторандаа ороод ирсэн бол дараагийн ээлжинд менютэй танилцах нь чухал. Цэсэнд голчлон итали хоол байх ба чихэрлэг-гашуун жүрж жимс, аспарагус ногоотой хясааны карпачио, малтуу мөөгтэй брушетта, пармежан бяслагтай базилик сүмсний лингуйни, манго жимсний терамису болон өөр олон амттан байна.
Мэдээж хэрэг Gucci-гийн зоогийн газар брэндийн хэв маягтай тансаг дотоод засалгүй байна гэж үгүй. Гүн бор өнгө, модон оруулганууд болон энд тэнд гялсхийх алтан элементүүд интерьерийг нь чимж байна. Брэндийн логог алтлаг өнгөөр амны алчуурууд дээр хатгаж, цэсэн дээр алтаар сийлсэн байх ба энэ бүх тансаглал үйлчлүүлэгчдэд нь өөрийгөө хүндэтгэсэндээ урамших сэтгэгдэл төрүүлэх биз ээ.
2015-07-30, 10:00
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт