Тупак Шакур нас бараад 20 жил өнгөрсөн ч түүний үйл хэрэг үргэлжилсээр байна. Тэрээр амьд байхдаа дуу хөгжим, кино урлагийн салбарт амжилт гаргаад зогсохгүй рестораны салбарт хүчээ сорихоор төлөвлөж байсан юм. Тупак нас барахаасаа өмнө өөрийн гэсэн ресторан нээхийг мөрөөддөг байсан бөгөөд гурван хуудас төлөвлөгөө бичиж, цэсний дизайныг хүртэл гаргасан байжээ. Одоо түүний энэхүү концепцоор бүтсэн поп-ап кафе өнөөдөр Нью-Йорк хотод нээгдэх гэж байна.
"Powamekka Café" нэртэй энэхүү поп-ап рестораны интерьер Тупак Шакурын зургууд, зурагт хуудас, цомгуудаар чимэглэгдсэн байх юм. Мөн Нью-Йорк хотын уран бүтээлчид ресторанд Тупакийн дуунуудыг ковер хийх болно. Рестораны цэсэнд мэдээж хэрэг домогт уран бүтээлчийн дуртай хоолнууд багтсан байгаа. Жишээ нь Powamekka Café-д зочилсон хүмүүст махан ороомог, гамбо (ногоо ба махтай өтгөн шөл) болон Тупакийн үеэл Жамалагийн жороор хийсэн тахианы далавч санал болгоно.
Powamekka Café Нью-Йорк хотын Sweet Chick рестораны байранд 2017 оны дөрөвдүгээр сарын 7-9 хооронд гурав хоногийн турш нээлттэй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт