Нийслэл салатны жорыг 1860-аад онд Москва хотод байрлах “Эрмитаж” рестораныг удирдан явуулдаг байсан, Франц гаралтай тогооч Люсьен Оливье гаргаж байжээ. Тэр үеэс одоог хүртэл нийслэл салатны маш олон төрлийн жорууд бий болсон байна. Эдгээрээс харин хамгийн амттай, хамгийн сонгодог бөгөөд “зөв” жорыг хаанаас олох вэ? Тэгвэл энэхүү асуултад Оросын мэргэжлийн тогоочид өөрсдийнхөөрөө хариулсан байна.
Георгий Троян, “Северяне” рестораны ахлах тогооч
“Хамгийн сонгодог нийслэл салат бол ‘советский оливье’ буюу хиамтай салат гэж бодож байна. Гэхдээ би хувьдаа энэ хувилбарт нь дургүй бөгөөд хиамны оронд тахианы мах хийхийг илүүд үздэг. Ингэхдээ цээж биш гуяны мах ашиглан шорлог хийхтэй адил болгож, дөрвөлжин хэрчиж салатандаа нэмдэг. Мөн аливаа хоол сайхан үзэмжтэй байх нь идэх хүслийг улам өдөөдөг тул бүх орцоо аль болох жижигхэн, хоорондоо адилхан хэмжээтэй хэрчхийг хичээдэг”.
Максим Таруси, “Восход” рестораны ахлах тогооч
“Бага байхад ээжийн хийж өгдөг байсан тахианы махтай нийслэл салат хамгийн амттай нь. Орцын хувьд ногоон өргөст хэмхийг даршилснаар сольчих юм бол төгс боллоо л гэсэн үг. Учир нь ногоон өргөст хэмх удахаараа шүүс нь ялгарч салат шингэрдэг сөрөг талтай. Харин махны хувьд тахиа, үхэр, үхрийн хэл эсвэл хавчны мах гээд өргөн сонголт бий. Эцэст нь гэртээ хийсэн майонезаар амтлаад тавтай зооглодог”.
Артес Мартиросов, “Крабы-Кутабы” рестораны ахлах тогооч
“Нийслэл салатыг маш олон төрлөөр хийж болно. Миний хувьд үхрийн мах, алимтай хийх дуртай. Нэмээд хальсалсан ногоон өргөст хэмх, даршилсан өргөст хэмх, өндөг, сонгино, түрс, вандуй хийгээд мэдээж гэртээ хийсэн майонезаар амталдаг”.
Юлия Высоцкая, “Ёрник” рестораны үүсгэн байгуулагч, хоолны жортой бестселлер номуудын зохиолч
“Миний хувьд баярын ширээндээ сонгодог нийслэл салатаа тавиад, харин маргааш үлдсэнээр нь кремгүй эклерэнд хавчуулж бяцхан десерт болгож идэх дуртай. Та бүгд ч гэсэн туршаад үзээрэй”.
Эклер хийх орц:
Майонез бэлтгэх орц: Бүх орц тасалгааны хэмд байх ёстойг анхаараарай.
Нийслэл салатны орц:
Дагаад хийгээрэй:
Юун түрүүнд шарах шүүгээгээ 180°С хэмд халаана
Майонез бэлтгэхэд
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт