Сүүлийн саруудад TikTok дээр #cloudbread гэх хэштагтай бичлэгүүд маш их хандалт авч, багагүй шуугиан дэгдээж чадсан билээ. Хэрвээ хөл хорионы үеэр дэлхий дахинаа dalgona кофе алдаршиж байсан бол одоо TikTok болон Instagram-ийг өнгө өнгийн, зөөлөн зефир мэт харагдах талх байлдан дагуулаад байна. Энэхүү талхыг хийж бэлтгэхэд маш хялбар. Хэд, хэдэн жор байдаг бөгөөд хүсвэл хүнсний будаг, жимсний шүүс зэргийг чөлөөтэй ашиглаж болдог байна. Харин хамгийн энгийн хувилбарыг хийхийн тулд ердөө л өндөгний цагаан, элсэн чихэр болон эрдэнэ шишийн цардуул хэрэг болно. Ингээд хоолныхоо цэсэнд өөрчлөлт оруулж, “Instagram”-лаг амттан хийхийг хүсэж буй хүмүүст зориулан хөвсгөр талхны жорыг хүргэж байна.
Магадгүй та “Байзнаарай. Энэ талх тэгэхээр чихэрлэг юм байна. Ер нь талх мөн юм уу?” хэмээн бодох байх. Тийм ээ, энэхүү хөвсгөр талх нь нарийн боовны төрөл гэж ойлгож болно. Гэхдээ та ямар нэгэн дэглэм барьж байгаа бол элсэн чихэр болон цардуул ашиглалгүй кето хөвсгөр талх хийх боломжтой юм. Кето хөвсгөр талхыг сэндвичний талхны оронд хэрэглэхэд тохиромжтой байдаг. Мөн танд анхааруулахад, хөвсгөр үүл мэт харагдах энэхүү талх нь хөрөхөөрөө гаднаасаа хурдан хатаж, идэхэд тийм ч тааламжтай биш болдог тул халуун дээр нь идэхийг зөвлөж байна.
Орц:
Хийх жор:
Хэрэв шоколадны амттай талх хийхийг хүсвэл жорын эхний алхам дээр 1 х.х. какао нунтаг хийж, миксерээр холиход л болно.
Хөвсгөр талх ямар амттай вэ?
Хэдий цахим ертөнцөөр талх гэгддэг ч энэхүү хөвсгөр амттан нь зефирний амтыг санагдуулна. Тиймээс үүнийг төрөл бүрийн амттай жимсний чанамал, кремээр чимэглэж амтат бялуу хийх боломжтой. Сахиусан тэнгэрүүдийн зоог л гэсэн үг.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт