Смүүти "bowl": Амин дэмээр баялаг "хөөрхөн" хоол

Гэртээ бэлтгэж болох 4 жор

Эрүүл хоол амтгүй, өнгө үзэмж муутай гэх ойлголтыг Instagram олон нийтийн сүлжээ засч засруулсан гэхэд буруудахгүй биз ээ. Хэрэв та Instagram-д #healthyfood #smoothiebowl #cleaneating гэсэн түлхүүр үгсийг ашиглан хайлт хийвэл арааны шүлс асгаруулам амттай харагдах, амин дэмээр баялаг олон төрлийн хоолны зураг олж харах болно. Бид тэр дундаас хамгийн алдартай, амттай төрөл болох смүүти "bowl"-ийн ашиг тусыг онцлон, гэрийн нөхцөлд бэлтгэж болох дөрвөн жорыг бэлтгэлээ.

Смүүти "bowl" гэж юу вэ?

Бид энгийн смүүтиг ихэнхдээ соруулаар уудаг бол смүүти "bowl"-ийг яг л хоол шиг таваглан, халбагадаж идэх шаардлагатай. Бразилчууд асаи гэх жимсийг гадил, тарагтай холин өглөөний цайндаа зооглодог байсан нь хэдэн жилийн өмнөөс хоолны блогеруудын дунд дэлгэрч, смүүти "bowl"-ийг олон янзаар бэлтгэх болжээ.

"Смүүти 'bowl'-ийг хэрэглэснээр олон төрлийн амин дэмийг нэг дороос авах ба жин хасах, хоолны боловсруулалт ба шингэц сайжрах зэрэг эрүүл мэндийн олон ач тустай. Түүнчлэн смүүти 'bowl' нь таныг mindful eater буюу хэрэглэж буй хүнсэндээ ухамсартай ханддаг нэгэн болоход тусална" хэмээн хүнсний мэргэжилтэн Макель Хилл ярилаа.

Хэрхэн бэлтгэх вэ?

Смүүти "bowl"-ийг бэлтгэхэд танд өрдөө л холигч машин байхад хангалттай бөгөөд үндсэн орцод хөлдөөсөн жимс жимсгэнэ, сүү, тараг орно. Харин чимэглэлээ хүссэнээрээ сонгох боломжтой.

Матча смүүти "bowl"

Бүхэлдээ антиоксидантаас бүрддэг матча, С аминдэмээр баялаг киви жимс, магнийн элемент ихээр агуулдаг гадил жимсээр бэлтгэсэн смүүти "bowl"-ийг өглөөний цайндаа болон дасгал сургуулилтын дараа зооглоход тохиромжтой.

Смүүти:

2 аяга хөлдөөсөн бөөрөлзгөнө
1½ аяга наргил модны сүү
½ аяга өтгөрүүлсэн сүү
1½ цайны халбага ванилийн нунтаг

Чимэглэл:

½ аяга гүзээлзгэнэ
½ аяга нэрс
1 цайны халбага хар шоколадны нунтаг

Гадил, гүзээлзгэнийн веган смүүти "bowl"

Ердөө дөрвөн төрлийн орцоос бүрдэх энэхүү смүүти "bowl" шим тэжээлээр баялгаас гадна таныг аз жаргалтай нэгэн болоход тусална. Учир нь гүзээлзгэнэ жимсэнд агуулагддаг антоцианин гэх органик нэгдэл тайвшруулж, стресс бууруулдаг байна.

Смүүти:

1 ширхэг гадил жимс
1½ аяга хөлдөөсөн гүзээлзгэнэ жимс
1½ аяга наргил модны сүү

Чимэглэл:

Хатаасан гүзээлзгэнэ, гадил жимс
Хэрчсэн гадил, гүзээлзгэнэ жимс
Чиа үр

Нэрсний смүүти "bowl"

Смүүти:

2 ширхэг гадил жимс
1 аяга бүйлсний сүү
1 аяга хөлдөөсөн нэрс
½ аяга наргил самрын үртэс

Чимэглэл:

1 цайны халбага нэрс
1 цайны халбага нунтагласан бүйлс самар
1 цайны халбага чиа үр
1 цайны халбага наргил самрын үртэс

Бөөрөлзгөнийн смүүти "bowl"

Смүүти:

2 аяга хөлдөөсөн бөөрөлзгөнө
1½ аяга наргил модны сүү
½ аяга өтгөрүүлсэн сүү
1½ цайны халбага ванилийн нунтаг

Чимэглэл:

½ аяга гүзээлзгэнэ
½ аяга нэрс
1 цайны халбага хар шоколадны нунтаг

Buro.Mongolia

2018-08-23, 13:57