Яг л харагдаж байгаа шигээ гайхалтай амттай!
Ердөө дөрвөн долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн ч өнөөдөр Time Out сэтгүүлийн 2017 онд заавал амталж үзэх ёстой 100 рестораны жагсаалтанд багтаад байгаа "Supermoon Bakehouse"-д Сингапурын Бюро 24/7-гийн ерөнхий редактор Норман Тан очиж үзлээ. Тэдний шинэхэн круассан, цагирган боов, бялуу болон бусад амттануудыг амтлахыг хүссэн хүмүүс өглөөний 08:00 цагаас өмнө маш урт дараалал үүсгэх болжээ. Гэхдээ энд зөвхөн жимс, шоколадтай амттан төдийгүй, утсан яргай загас, цөцгий, бяслагтай, давслаг нарийн боовнууд ч бий.
Мэдээж хэрэг анх харахад л шүлс асгарам, шинэхэн нарийн боовноос гадна, Instagram олон нийтийн сүлжээндээ байршуулахад тохиромжтой сонирхолтой интерьер дизайн болон бүтээгдэхүүний өвөрмөц савлагаа нь хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж, "Supermoon Bakehouse"-ыг олон мянган шүтэн бишрэгчидтэй болгоход тусалж байгаа нь гарцаагүй (Тэд Instagram дээр аль хэдийнэ 15 мянган дагагчтай болжээ).
Сонирхуулахад Нью-Йорк хотын 120 Ривингтон-стрит гудамжинд байрладаг "Supermoon Bakehouse" нь Сан-Франциско хотод "Mr. Holmes Bakehouse" гэх салбартай юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт