Нэгдсэн Үндэсний байгууллага жил болгон дэлхийн хамгийн аз жаргалтай улс орнуудыг тодруулдаг билээ. 156 орныг хамарсан энэхүү судалгааны үр дүнг тухайн улсын нийгмийн халамж үйлчилгээ, нэг хүнд ногдох ДНБ, эрүүл амьдралын орчин нөхцөл, хээл хахууль, эрх чөлөө зэрэг шалгуурууд дээр үндэслэн гаргадаг. Тэгвэл энэ жил энэхүү жагсаалтыг өнгөрсөн дөрвөн жилийн адилаар Финланд улс тэргүүллээ. Удаах байруудад ч мөн Скандинавын улс орнууд болох Дани, Исланд, Швейцар, Нидерланд, Люксембург, Швед, Норвеги зэрэг улсууд жагсжээ.
Финланд улс халамжийн бодлого сайн, авилгын төвшин бага, ардчилал эрх чөлөөний ойлголт маш сайн байдгаараа олон улсын байгууллагуудаас үргэлж өндөр үнэлгээ авсаар ирсэн. Тус улс нь татварын бодлого, баялгийн зөв хуваарилалтаараа эрүүл мэндийн тогтолцоог ч маш сайн хөгжүүлсэн байдаг.
Дэлхий даяар өнгөрсөн хоёр жилийг тодорхойгүй байдал, үхэл хагацал, айдас түгшүүр дунд өнгөрөөсөн ч үүний хажуугаар хүмүүсийн нинжин сэтгэл, бие биедээ туслах энэрэнгүй сэтгэл ч мөн дагаад өссөн нь судалгаагаар батлагдсан. Энэ оны хамгийн жаргалтай улсуудыг шалгаруулахад энэхүү судалгаа томоохон үүрэг гүйцэтгэсэн байна. Харин Монгол улсын хувьд 156 орноос 68 дугаар байранд жагсжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт