Амстердам Airbnb ашиглан хотын төвд байр түрээслэхийг хориглолоо

Европын Холбооны бусад хотууд ч ийм шийдвэр гаргах магадлалтай

Амстердам хот долоодугаар сарын 1-нээс эхлэн Airbnb болон бусад байр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг платформуудын үйл ажиллагааг хязгаарлахаа мэдэгдлээ. Ингэснээр одоо тус хотын гурван гол дүүрэгт Airbnb-г ашиглах боломжгүй болж байна. Харин хотын бусад хэсэгт Airbnb ашиглан жилд дээд тал нь 30 хоног л байр түрээслэх боломжтой.

Сүүлийн жилүүдэд Европын томоохон хотуудын удирдлагууд "Airbnb нөлөө" гэх хоногоор байр түрээслэх үйлчилгээ огцом өсөж байгаа үзэгдлийг хүчтэй шүүмжлэх болсон юм. Энэ нь хотын төвийн орон сууцны үнийг огцом өсгөж, хотын оршин суугчдыг шахаж, нэн хэрэгцээтэй үйлчилгээнүүд жуулчдад зориулсан бизнесээр солигдоход хүргэж байгаа гэжээ.

Дашрамд дурдахад 2019 оны зун Амстердам, Барселон, Берлин, Бордо, Брюссель, Краков, Мюнхен, Парис, Валенс ба Вена хотууд Европын удирдагчдад хандан Airbnb-гийн үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авахыг шаардсан захидал илгээж байсан юм. Мөн 2020 оны нэгдүгээр сард Праг хот энэхүү санаачилгад нэгдэж, орон сууцад түр хугацаагаар жуулчид байрлахыг хориглохыг уриалж байв.

Buro.Mongolia

2020-06-29, 12:33

  • Зураг: