Дэлхийн хамгийн үнэтэй брэндүүд: Apple, Google

Гуравдах жилдээ

“Interbrand” компанийн гаргасан дэлхийн хамгийн үнэтэй 100 брэндийн чансааг Apple, Google компаниуд тэргүүлсэн байна

Тооноос эхлье. Бүгд ойлгомжтой болно. "Apple" 170,2 тэрбум ам.доллараар, "Google" 120,3 тэрбум ам.доллараар тус тус үнэлэгдсэн ба тэд дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтыг гурав дахь жилдээ дараалан нээлээ. Сүүлийн жилд  гэхэд "Apple" 43%, "Google" 12% -р үзүүлэлтүүд нь нэмэгдсэн байна.

Жагсаалтын гуравт "Coca-Cola", дараа нь "Microsoft", "IBM", "Samsung", "Amazon" бичигджээ. Сануулахад "Coca-Cola" 13 жилийн турш уг чансааны эхний байранд байсан юм. Тэдний үнэлгээ 2013 оноос буурч эхлэжээ. Харин "Nokia", "Pizza Hut" компаниуд энэ жилийн чансаанаас хасагдсан.
Дэлхийн шилдэг компаниудыг эрэмблэсэн"Interbrand" гэх компани нь "Omnicom"-ын салбар бөгөөд брэндүүдэд бизнесийн удирдлагын зөвлөх үйлчилгээ өгч, төрөл бүрийн дүгнэлт хийж өгдөг байна. Энэхүү компани жил бүр дэлхийн хамгийн өндөр үнэтэй байгаа 100 брэндийн чансааг тодорхойлдог уламжлалтай.

 

2015-10-06, 16:00

  • Зураг: