“Аяллын Оскар”: Аялахад хамгийн тохиромжтой улс тодорлоо

World Travel Awards 2018

Жил бүрийн арванхоёрдугаар сард аялал жуулчлалын хамгийн нэр хүндтэй "World Travel Awards" шагнал гардуулах ёслол зохион байгуулагддаг уламжлалтай. Сонирхолтой нь энэ жил шагнал гардуулах ёслол зохиогдсон газар нь энэхүү шагналын эзэн болжээ. Тодруулбал Португали улс хоёр дах жилдээ дараалан "дэлхийн аялал жуулчлалын шилдэг улс"-аар нэрлэгдэж байна.

Энэхүү номинацид Португалиас гадна АНУ, Испани, Грек, Мальдив, Индонез, Шинэ Зеланд, Бразил, Кени, Өмнөд Африк, Шри-Ланк, Вьетнам, Ямайк, Руанда, Марокко, Малайз, Энэтхэг зэрэг улс орнууд өрсөлдсөн юм.

Үүнээс гадна Португали улсын нийслэл Лиссабон хот "аялал жуулчлалын шилдэг хот" хэмээх нэр хүндтэй шагналыг давхар хүртжээ. Энэхүү номинацид Санкт-Петербург, Окленд, Кейптаун, Дубай, Дурбан, Хонг Конг, Лас-Вегас, Ханой, Лондон, Марракеш, Нью-Йорк, Парис, Киото, Рио-Де-Жанейро ба Сидней зэрэг дэлхийн томоохон хотууд өрсөлдсөн ч Лиссабон тэргүүлсэн байна.

Buro.Mongolia

2018-12-05, 10:00

  • Зураг: