Энэ өдрийн видео: Үзэсгэлэнт Дархадын хотгор, номин цэнхэр Хөвсгөл нуур

Зун цагийн мөрөөсөл

Шинэ жилийн баяр, хамгийн урт шөнө, ес эхлэх цаг гээд өвлийн уур амьсгалаас хүмүүс түр ч гэсэн холдохыг хүсч байвал та номин цэнхэр Хөвсгөл нуур, Дархадын хотгорын давтагдашгүй сайхан байгаль руу анхаарлаа хандуулаарай

Гэрэл зурагчин, кино зураглаач Жефф Колхаун гэх залуу "Монголын Экологийн Төв"-ийн эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамт таван долоо хоногийн турш Хөвсгөл аймаг, Дархадын хотгороор аялсан бичлэгээ нэгтгэн хоёр видео гаргажээ.

Эхний "Дархадын хотгор" видеонд үзэсгэлэнт Дархадын хотгор, хурдан морины уралдаан, монгол наадам гээд бидний дуртай бүх зүйл багтсан байна. Харин хоёр дах видеонд номин цэнхэр Хөвсгөл далайг дээрээс нь харуулж, морин дэл дээр санаа амар давхиж байгаа монгол эр гарах болно.

Darkhad Valley from Jeff Colhoun on Vimeo.

Mongolia from Jeff Colhoun on Vimeo.

Жефф Колхаун эдгээр видеог хийхдээ Phantom DJI 4 дрон, GoPro hero 4 black, DJI OSMO, Canon 5ds зэрэг төхөөрөмжүүд хэрэглэжээ. 

Buro.Mongolia

2016-12-16, 10:00