Ердөө нэг грамм жинтэй дэлхийн хамгийн хөнгөн амттан зохион бүтээгдлээ

Үүл амтагдана

Bompas & Parr гэх хоолны дизайн студи дэлхийн хамгийн хөнгөн амттаныг зохион бүтээжээ. Дизайнерууд меренг гэх энэхүү амттаныг аэрогель гэдэг дэлхийн хамгийн хөнгөн жинтэй хатуу материалыг ашиглан урласан байна. Тэдэнд дэлхийн хамгийн хөнгөн жинтэй хатуу материалыг идэж болдог амттан болгон хувиргахад Хамбург хот дахь Aerogelex лабораторийн эрдэмтэд тусалжээ.

Дизайнерууд болон эрдэмтэд уг төсөлд зориулж аэрогелийг альбуминоид буюу өндгөнд агуулагддаг уургаар хийсэн байна. Дараа нь амттаныг хэлбэрт оруулан, ус ба кальцийн хлоридын уусмалд хийж, эцэст нь цэлцэгнүүрт оршиж байсан шингэнийг нүүрстөрөгчийн давхар ислээр сольсон бөгөөд энэ нь хатаах үйл явцад хий болон уусан алга болжээ.

Үр дүнд нь 96% агаараас бүрдэх, ердөө 1 грамм жинтэй амттан бэлэн болсон байна. Зохион бүтээгчид энэхүү меренгийг "Үүлний амттай" хэмээн тодорхойлжээ.

Buro.Mongolia

2019-11-05, 16:00

  • Зураг: