Дэлхийн дулаарлын улмаас
Энэ сарын эхээр Америкийн эрдэмтэд бидэнд сэтгэл гонсойлгосон мэдээ дуулгаад байна. Тодруулбал дэлхийн дулаарлын улмаас какао шошны мод устан үгүй болж, 2050 он гэхэд дэлхийд бидний дуртай шоколад бүр мөсөн алга болох магадлалтай гэдгийг АНУ-ын үндэсний агаар мандал ба далай судлалын захиргаа (NOAA) мэдэгджээ.
Какао шошны мод нь халуун орны ой модонд буюу экваторын хойд ба урд хэсгийн 20 градус дотор ургадаг билээ. Тиймээс энэхүү модны ургалтанд температурын тэнцвэртэй байдал, хур тунадасны хэмжээ, чийгшил маш чухал байдаг аж. Дэлхийн какао шошны ихэнх хувийг Баруун Африк буюу Кот-д'Ивуар ба Гана улсууд нийлүүлдэг байна. Харин 30 жилийн дараа эдгээр улсуудын цаг агаар 2,1 градус нэмэгдэж, уг бүс нутаг нь какао шошны мод тариалахад хэтэрхий халуун болох юм.
Гэхдээ шоколаданд дурлагсад үүнд хэтэрхий санаа зовох хэрэггүй. Учир нь Калифорни дахь Берклигийн их сургуулийн эрдэмтэд энэ асуудлыг шийдвэрлэх нэгэн сонирхолтой арга замыг олжээ. Тодруулбал тэд гени засварлах CRISPR нэртэй технологи ашиглан ургацыг цаг агаарын өөрчлөлтөнд илүү тэсвэртэй болгох туршилтын ажлыг хийж байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт