Нохой тэжээдэг хүмүүс бусдаас илүү урт насалдаг болохыг эрдэмтэд баталж байна. Тодруулбал нохойтой хүмүүс тэжээвэр амьтангүй хүмүүсээс 4 дахин илүү хөдөлгөөнтэй амьдардаг болохыг Ливерпулийн их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ.
Эрдэмтэд судалгааны хүрээнд Их Британийн нийт 385 гэр бүлийг судалсан бөгөөд тэднээс 191 нь гэртээ нохой тэжээдэг байсан юм. Судалгаанд хамрагдсан хүмүүсээс нохойн эзэд бусдаасаа илүү идэвхтэй амьдралын хэв маягтай байсан нь тогтоогдсон байна. Нохой тэжээдэг хүмүүс долоо хоногт дунджаар 4 цаг 8 минут нохойгоо салхилуулан алхдаг болох нь тогтоогджээ. Тэгвэл эрүүл мэндийн байгууллагууд хүн дунджаар долоо хоногт 2,5 цагаас доошгүй хугацаанд алхах ёстой хэмээн стандартад заасан байдаг аж.
Ингэснээр нохойтой хүмүүс зүрх судасны өвчлөлд өртөх нь багасаж, улмаар илүү урт удаан наслах боломж бүрддэг гэдгийг эрдэмтэд онцолжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт