Төгс зан араншинтай болоход туслах гурван гол чанар
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд олон улсын сэтгэл зүйчидтэй хамтран хүний хамгийн шилдэг зан араншинг тодорхойлжээ. Тэд үүнийгээ "Healthy personality" буюу "Эрүүл зан араншин" хэмээн нэрлэсэн байна.
Судлаачид олон жилийн туршлагатай сэтгэл зүйчид ба сэтгэл судлалын оюутнуудаас хүмүүсийн 30 шилдэг зан чанарыг эрэмбэлэн жагсаахыг хүсчээ. Энэхүү жагсаалт дээр тулгуурлан эрдэмтэд хамгийн төгс зан араншинтай хүн ямар байдгийг тодорхойлсон байна. Тодруулбал сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлдэг, эерэг хандлагатай, шулуун шударга гэсэн гурван чанар нь төгс зан араншинг бүрдүүлдэг гурван үндсэн зүйл гэнэ.
"Сэтгэл зүйн хувьд эрүүл хүн сэтгэл хөдлөлөө илэрхийлж, шулуун шударга байж, нөхөрсөг, дулаахан мэдрэмжийг бусдад төрүүлдэг. Мөн өөртөө итгэлтэй, сэтгэл санааны хувьд тогтвортой, стрессийг даван туулах чадвартай байдаг" хэмээн судлаачид дүгнэжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт