Дотоодын аялал жуулчлалыг зургаадугаар сарын 15-наас эхлэн зөвшөөрнө
Гүржийн ерөнхий сайд Георгий Гахария долоодугаар сарын 1-нээс эхлэн гадаадын жуулчдыг хүлээн авахад бэлэн байгаа гэдгийг Медуза мэдэгдлээ.
Үүний тулд тус улсын эрх баригчид газраар хиллэдэг улс орнуудтай аюулгүй хонгил бүтээн байгуулах төлөвлөгөөтэй байна. Мөн энэ гарцыг тэд Гүрж улстай хиллэдэггүй ч аялал жуулчлалын салбарын хувьд ашигтай бусад орны жуулчдыг хүлээн авахад ашиглана гэжээ. Одоогоор Гүрж улс тэдгээр улс орнуудын эрх баригчидтай хэлэлцээр хийж байгаа юм.
Түүнчлэн Гүрж улс дотоодын аялал жуулчлалыг үүнээс ч өмнө буюу зургаадугаар сарын 15-наас эхлэн зөвшөөрөхөөр болжээ.
Дашрамд дурдахад Гүрж улсад коронавирусын нийт 615 тохиолдол бүртгэгдсэнээс есөн хүн нас барсан юм. Тус улсын эрх баригчид цар тахлаас болж гуравдугаар сард улс даяар онцгой байдал зарласан ч дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн хориг цээрээ сулруулж эхлээд байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт