Тэр дунд Монголын үзэсгэлэнт бүсгүй багтжээ
Румын улсын гэрэл зурагчин Михаела Норок дөрвөн жилийн турш дэлхийгээр аялсан байна. Тэрээр бүхий л аяллынхаа турш камераа биеэсээ салгаагүй бөгөөд замдаа тааралдсан орон, орны бүсгүйчүүдийн зургийг авч байсан гэнэ. Ингэсний эцэст Михаелад анх "The Atlas of Beauty" төслийн санаа төржээ. Түүний энэхүү төсөлд Монгол бүсгүйн зураг ч мөн багтсан юм.
Тэрээр энэхүү төслөөрөө дамжуулан улс бүрийн гоо үзэсгэлэнгийн талаарх төсөөлөл хоорондоо маш ялгаатай болохыг илэрхийлэхийг хүссэн байна. Үүнээс гадна гэрэл зурагчин бүсгүй дэлхийн хаана ч, хэн ч өдөр тутмын амьдрал дээр дэлгэцэнд гардаг одууд шиг харагддаггүй гэдгийг харуулж, эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй болоход нь туслах зорилго тавьжээ.
Тун удахгүй Михаела Норок "The Atlas of Beauty" гэх нэртэй, дэлхийн өнцөг бүрт амьдарч байгаа 500 бүсгүйн зурагтай ном хэвлэн гаргахаар төлөвлөөд байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт