Тэд үр ашигтай харилцаа үүсгэхэд шаардлагатай бүхий л зан чанарыг агуулдаг
Ихэнх хүмүүс интровертуудыг бусадтай харилцаж, холбоо тогтоохдоо тааруу хүмүүс хэмээн ойлгодог. Гэхдээ энэ нь маш том эндүүрэл гэдгийг Quartz онцоллоо.
Интроверт гэдэг нэр томьёог анх 1920-иод онд Швейцарын сэтгэл судлаач Карл Юнг бодож олсон байдаг. Тэрбээр хувь хүний сэтгэл зүйн төрлүүдийг тодорхойлох явцдаа зарим хүмүүс гаднах ертөнцөөс эрч хүч авдаг (экстравертууд) бол өөр нэг хэсэг нь дотоод ертөнцөөсөө олдог (интровертууд) болохыг тогтоожээ.
Тэгвэл интровертууд сайн харилцагч болоход нөлөөлдөг гурван шинж чанарыг (хамгийн багадаа) агуулдаг байна. Тодруулбал тэд маш сайн сонсогч байж, хөндлөнгөөс ажиглаж, мөн сониуч зан гаргаж чаддаг. Хэдийгээр эдгээр чанарууд нь хөгжилтэй, хамт олонч хүнийг тодорхойлдог зүйлс биш ч хувийн болон ажлын шаардлагаар бусадтай харилцаа тогтоож, нетворкинг хийхэд маш их хэрэг болдог байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт