Рэппер Канье Уэст Лос Анжелес хотын дээд шүүхэд нэрээ Йе болгож солих хүсэлт хүргүүлжээ. People сэтгүүлийн мэдээллэж буйгаар тэрээр хувийн шалтгаанаар энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Канье Уэст овоггүй зүгээр Йе хэмээн дуудуулах хүсэлтэй байгаа бөгөөд хэдэн жилийн турш олон нийтийн сүлжээнд өөрийгөө тус нэрээр дуудаж ирсэн юм. Мөн түүний 2018 онд гаргасан цомгийнх нь нэр “Йе” (“Ye”) билээ.
Канье өмнө нь нэгэн радио нэвтрүүлэгт зочноор орохдоо “Йе” гэдэг нь зүгээр ч нэг нэрийнх нь товчлол биш харин шашны утгатай үг хэмээн дурдаж байсан. Тодруулбал, “Йе” гэдэг үг Библийн сударт хамгийн түгээмэл хэрэглэгддэг бөгөөд “чи” гэсэн утгатай юм.
Калифорнийн шүүх нэрээ ямар нэгэн залилан мэхлэх зүйл хийхийн тулд өөрчилж байгаа гэж үзэх үндэслэл байхгүй бол иймэрхүү хүсэлтийг ихэнх тохиолдолд зөвшөөрдөг талаар TMZ сэтгүүл дурдсан байна.
Сонирхуулахад, өнөөдөр буюу наймдугаар сарын 26-нд рэпперын хэд хэдэн удаа нээлт нь хойшлогдсон “Donda” гэх цомог нь цацагдах билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт