Каракүчи амт: Asahi Super Dry шар айраг Монголд албан ёсоор орж ирлээ

Шингэн хүнс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч брэндийг дэргэдээсээ...

Дэлхийн хамгийн анхны супер хуурай шар айргийг танилцуулах арга хэмжээ Шангри-Ла төв дэх “Sen Izakaya Ulaanbaatar” япон ресторанд амжилттай зохион байгуулагдсанаар Asahi Super Dry® шар айраг Монголд албан ёсоор худалдаанд гарч эхэллээ. Японы Чиба муж дахь үзэсгэлэнт Асахи хотод төвтэй “Асахи Групп Холдинг” нь 1889 онд үүсгэн байгуулагдсан ба өдгөө 134 жилийн арвин баялаг туршлагатай шингэн хүнс үйлдвэрлэгч юм. Энэхүү нэр хүндтэй брэндийг танилцуулах арга хэмжээнд олон онцлох зочид оролцон шинэхэн шар айргийн амтыг туршсан билээ. Зочдын дунд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Хонг-Конг дахь Asahi брэндийн Азийг хариуцсан мэргэжилтэн тэргүүтэй эрхмүүд хүрэлцэн ирсэн юм.


“Асахи Групп Холдинг” нь олон улсад тэргүүлэгч брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсээр ирсэн ба 1987 онд дэлхийн анхны хуурай шар айргийг зах зээлд нэвтрүүлсэн түүхтэй. Ингэхдээ тэд цагаан будааны архи буюу сакэ исгэх уламжлалт технологид үндэслэн орчин үеийн инновацыг шингээн бүтээсэн гэдэг. Түүнээс хойш өдгөө 50 гаруй улсад үнэнч хэрэглэгчтэй болж чаджээ. Энэ бол Asahi Super Dry® шар айргийн амт, чанарыг бүрэн илтгэх үзүүлэлт гэдэгтэй маргах хүн цөөн болов уу.


Эл шар айргийн сэтгэл татам, сэнгэнэсэн хуурай, давтагдашгүй амтыг Япончууд (辛口) "Каракүчи" хэмээн тодорхойлдог. "Каракүчи" гэдэг нь хуурай гэсэн утгатай бөгөөд уусны дараа “after taste” буюу эхүүн хатуу амт аманд үлдээдэггүй учир аль ч улс үндэстний бүх төрлийн хоол, зууштай хамт хэрэглэж болдгоороо онцлогтой. Түүнчлэн, нарийн ширхэгтэй, нягтралтай, цөцгий мэт хөвсгөр хөөс нь аягалсны дараах сэнгэнэсэн хуурай амтыг алдагдуулалгүй хадгалдаг нарийн технологиор бүтээгдсэн байна. Иймд арга хэмжээний үеэр хуурай драфт шар айрагтай төгс нийцэх амтат сүши ролл, хөнгөн зуушаар зочдыг дайлсан нь санамсаргүй хэрэг биш байв.

Мэдээж брэндийг танилцуулах нээлтийн үйл ажиллагааны хамгийн оргил үеийг контемпорари бүжгийн үзүүлбэр чимсэн бол уран бүтээлч Ч.Дэлгэрцэцэгийн хийлийн аяз зочдын сонорыг мялаан эгшиглэв. Мөн дуучин Г.Тэнүүн өөрийн амьд хөгжмийн хамтлагийн хамт “city pop” хөгжмийн урсгалаар бүтээлээ толилуулсан нь тус үдшийн гайхалтай хөг аялгуу байсныг дурдахгүй өнгөрөх аргагүй. Ийнхүү Asahi брэндийг албан ёсоор Монголд төлөөлж буй шар айргийн эксперт Гота сан супер хуурай шар айргийг аягалах зөв арга техникийг танилцуулж, зочдод амтлуулан сэтгэгдлийг нь хуваалцсанаар арга хэмжээ өндөрлөсөн юм. Энэхүү нийтлэлийг уншин суугаа та бүхэн төсөөллөөс давсан амтыг Asahi Super Dry® шар айргаас амтлах боломжтой.

Энэхүү нийтлэл нь зөвхөн 21-с дээш насныханд зориулагдсан болно. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

Asahi Mongolia

Facebook: Asahi Mongolia

Instagram: @asahimongolia

Утас: 80080933

И-мэйл: info@centralcommerce.mn

Buro.Retelling

2023-11-15, 17:40