Ухаалаг утас хэрэглэдэг 18-24 насны хүмүүсийн 40% нь нойрны асуудалтай
Өнөөдөр дэлхий даяар хүмүүс улам бүр ядарч, бүтээмжээ алдаж байна. Энэ бүхний гол шалтгаан нь ухаалаг утас. Тодруулбал одоо таван эмэгтэй тутмын нэг нь, найман эрэгтэй тутмын нэг нь ухаалаг утаснаас болж унтаж амрах цаг нь багасаж, ядарч туйлддаг болсон гэдгийг Австралийн эрдэмтдийн судалгаан дээр тулгуурлан Medical Xpress мэдэгдэж байна.
Судалгаанд ухаалаг утас ашигладаг 18-83 насны 709 хүн оролцжээ. Эрдэмтэд судалгааны үр дүнг 2005 оны ижил судалгаатай харьцуулсан бөгөөд өнгөрсөн 13 жилийн хугацаанд нөхцөл байдал улам бүр дордсон болохыг олж тогтоосон байна.
Судалгаанд хамрагдагсад нойргүйдэл, бүтээмж ба анхаарал төвлөрөлт муудах болон бусад ухаалаг утастай холбоотой сөрөг үр дагавруудын талаар мэдэгдсэн байна.
Ерөнхийдөө судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 24%, эрчүүдийн 15%-ийг "ухаалаг утасны асуудалтай хэрэглэгчид" хэмээн тодорхойлж болно гэдгийг судлаачид онцолсон юм. Тэгвэл энэ үзүүлэлт 18-24 насны хүмүүсийн дунд 40,9% хүртэл өндөр байгаа бол 24-29 насныхны 23,5% нь ухаалаг утаснаас болж ядарч, туйлддаг гэдгийг эрдэмтэд баталжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт