Moncler ба UNICEF хамтран Монгол хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд нь тусална

Дэлхийн хамгийн хүйтэн цэгүүдэд оршин сууж байгаа хүүхдүүдэд

Өнгөрсөн нэгдүгээр сард Moncler брэнд НҮБ-ын Хүүхдийн сантай (UNICEF) хамтран "Warmly Moncler for UNICEF" нэртэй сайн үйлсийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тухайн үед тус брэнд дэлхийн хамгийн хүйтэн цаг агаарын нөхцөлтэй орнуудад амьдарч буй орлого багатай гэр бүлүүд болон хүүхдүүдэд дулаан хувцас, гутал, эм тариа, халдаг хөнжил болон бусад хүйтний улиралд зайлшгүй шаардлагатай зүйлсээр тусалж байсан юм.

Харин одоо тус компани хүмүүнлэгийн тусламжаас гадна НҮБ-ын хүүхдийн сантай хамтран хүүхдүүдийг боловсрол эзэмших боломжоор хангахаар болжээ. Энэхүү сайн үйлсийн төслийн ачаар Монгол болон Непал улсад амьдарч буй 27,000 гаруй хүүхэд ба гэр бүлүүд боловсрол эзэмших боломжтой юм.

Buro.Mongolia

2018-10-19, 16:00

  • Зураг: