Дэлхийн шинжлэх ухааны салбар тэр чигтээ хүлээлтэнд оржээ. Учир нь NASA эх дэлхийтэй адил гараг байх магадлалтай тухай удахгүй мэдээлнэ
NASA нарны аймгаас гадна амьдрал байж болох гарагуудыг олж тогтоох зорилгоор 2009 оны 5 -р сараас сансарын "Кеплер" хөлгийг судалгааг эхлүүлсэн билээ. Тэгвэл удахгүй түүний даалгаврын үр дүн хэрхэн гарсаныг дэлгэхээр боллоо. "Кеплер" хөлөг нийт 4000 гаруй гарагуудыг олж, тодорхойлсон ба тэднийг ус байх боломжтой, халуун хүйтний харьцаа нь тохирсон сансарын бүсээс хайж, судалжээ. Эрдэмтэд манай дэлхий нарыг тойрч эргэдэгтэй адил өөр нэг одыг тойрдог шинэ гарагийн тухай мэдээлэх гэж байгаа. Хэрэв энэ судалгаа үнэхээр үр дүнтэй, нааштай хариу дэлгэвэл бид нарны аймгаас гадуур оршиж байж болох соёл иргэншилтэй танилцах найдвар биелж магадгүй байна.
2015-07-28, 08:00
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт