Соммарёй нэртэй Норвегийн арал дээр тавдугаар сарын 18-наас долоодугаар сарын 26 хүртэл туйлын өдөр үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл энд нийт 69 хоногийн турш нар огт жаргадаггүй байна. Тиймээс оршин суугчид энэхүү арлыг дэлхийн анхны цаггүй бүс болгохоор зорьжээ.
Уг арал дээр арваннэгдүгээр сараас нэгдүгээр сар хүртэл туйлын шөнө тохиодог бөгөөд үүний дараа удаан хугацааны турш зуны улирал үргэлжилдэг аж. Тиймээс арлын иргэд цаг хугацаанаас ямар ч хамааралгүй аж төрдөг байна.
"Энд үргэлж нарны гэрэлтэй байдаг тул бид үүнтэй зохицон амьдардаг. Жишээ нь энд шөнийн 02:00 цагт хүүхдүүд гадаа хөлбөмбөг тоглож, томчууд байшингаа будаж эсвэл зүлгээ тэгшилж, өсвөр насныхан усанд сэлэхээр явж байгааг харж болно" хэмээн нутгийн иргэд ярилаа.
Нутгийн удирдлагууд ажил болон сургуулиудад уян хатан цагийн хуваарь тогтооно хэмээн арлын оршин суугчид найдаж байгаа аж. Мөн сонирхуулахад 300 гаруй оршин суугчтай Соммарёй арлын дийлэнх иргэд аялал жуулчлал болон загас агнуур эрхлэн амьдардаг байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт