Барак Обама эхнэр, хүүхдүүдтэйгээ хотын зах руу нүүнэ
Цагаан ордон Дональд Трампын амьдрах албан ёсны байр боллоо. Тиймээс одооноос эхлээд Барак Обамагийн гэр бүл хаана, хэрхэн амьдрах нь хүн бүхний сонирхлыг татаж байна. Тэгвэл одоо Барак, Мишель, Малия, Саша Обама нар АНУ-ын нийслэлийн захад байрлах Калорама дүүрэгт шилжин суурьшина. Тэд экс ерөнхийлөгчийн бага охин сургуулиа төгстөл буюу 2018 он хүртэл Калорамад байшин түрээслэх юм байна. Сонирхуулахад Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос ба шинэ ерөнхийлөгчийн охин Иванка Трамп нар Обамагийн хөршүүд болно.
Обамагийн гэр бүл хамгийн анх 1928 онд баригдсан, дотроо есөн унтлагын ба ижил тооны угаалгын өрөөтэй, нийт 760 м2 талбайтай байшинд амьдрах юм. Энэхүү байшинг 2014 онд Цагаан ордны экс хэвлэлийн нарийн бичгийн дарга Жо Локхарт 5,3 сая доллараар худалдан авч байсан бөгөөд одоо ч гэсэн түүний эзэмшилд байдаг аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт