Мөн түүнд хиймэл үстэй хүрэм бэлэглэсэн байна
Dazed & Confused сэтгүүлийн мэдээллэснээр саяхан Ким Кардашьян маш өвөрмөц илгээмж хүлээн авчээ. Тодруулбал "Baywatch" цувралын од Памела Андерсон Ким Кардашьянд хиймэл үсээр хийсэн хүрмийг захидлын хамт илгээсэн байна. Памела Андерсон энэхүү захиандаа "Бид дараа оны зорилтуудаа төлөвлөж байгаа энэ үед та үслэг эдлэл өмсөхөө зогсоож болох болов уу? Ингэснээр та маш энэрэнгүй бөгөөд загварлаг трендийг тогтоох болно" гэж бичжээ.
Түүнчлэн жүжигчин бүсгүй Gucci, Ralph Lauren, Calvin Klein зэрэг томоохон загварын орднууд үслэг эдлэлээс татгалзсаныг давхар онцолсон юм. Мөн тэрээр амьтдын эсрэг харгислалыг таслан зогсоохыг уриалсан Vogue сэтгүүлийн дугаарыг (супер модель Жизель Бундхен нүүрэнд нь гарсан) иш татжээ.
Жүжигчин Памела Андерсон амьтдын эрхийн төлөө идэвхтэй тэмцдэг бөгөөд дэлхий нийтээс үслэг эдлэл өмсөхөө зогсоохыг уриалсаар ирсэн юм. Тэрээр өмнө нь загвар өмсөгч Наоми Кэмпбеллд ийм хүсэлт тавьж байжээ. Памела Андерсон "Чи бол загварын шүтээн. Хүмүүс чамайг анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсож, үслэг эдлэлээс татгалзан бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хүсч байна" гэж хэлж байсан түүхтэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт